
11 дүгээр сарын эхээр Valve-ийн зүгээс дэлхийн шилдэг 32 Counter-Strike 2 багийн алинд нь улирлын хамгийн чухал тэмцээн болох PGL Major Singapore 2026-ын урилга олгохыг шийдвэрлэх албан ёсны чансааг зарлана.
Багуудын бараг хагас нь Мэйжорт оролцох эрхээ нэгэнт авсан тул тайван байж болох ч бусад багууд чансаа гарахаас өмнөх үлдсэн тэмцээнүүдэд, түүний дотор 1w Private Club S2-т идэвхтэй өрсөлдөн оноо цуглуулж байна.
The MongolZ багийн хувьд энэхүү тэмцээн нь Valve чансаагаа ахиулахаас гадна шинэ бүрэлдэхүүнээ туршиж үзэх сайхан боломж байлаа.
1xBet цахим спортын шинжээчид The MongolZ баг зорилгодоо хэрхэн хүрсэн талаар дүгнэн танилцуулж байна.
nin9-ийг "шинэ тоглогч" гэж нэрлэх нь хоёр шалтгаанаар тийм ч оновчтой биш юм. Нэгт, тэрбээр өдгөө 28 настай бөгөөд карьерынхаа туршид олон улсын олон арван тэмцээнд, түүний дотор өнгөрсөн жилийн Будапештын Мэйжорт оролцож байсан туршлагатай. Хоёрт, nin9 нь The Huns Esports багаас нэгдсэн ч тэртээ 2018 онд The MongolZ багийн нэрийн өмнөөс тоглож байсан нэгэн билээ. Гэсэн хэдий ч дунд шатны багуудын эсрэг анхны тоглолтуудаа хийж, сэтгэл зүйн асар их шахалтгүйгээр багтаа уусан, шинэ тактикуудыг эзэмших нь асар их үнэ цэнэтэй байв.
Тэгвэл nin9 1w Private Club S2 тэмцээнд хэрхэн тоглосон бэ? Түүний тоглолт бүрийн үзүүлэлтийг сонирхвол: Alliance-ийн эсрэг (2-0; 13:8, 13:11) K/D: 37-24, 1.19 рейтингээр багтаа 3-рт; BIG-ийн эсрэг (0-2; 8:13, 6:13) K/D: 17-30, 0.65 рейтингээр 5-рт; magic-ийн эсрэг (2-0; 13:9, 13:10) K/D: 24-27, 1.03 рейтингээр 5-рт; PRIVATE-ийн эсрэг (2-0; 13:6, 13:7) K/D: 26-23, 1.10 рейтингээр 4-рт; BIG-ийн эсрэг эргэн ирэлт хийхэд (2-1; 4:13, 13:3, 13:7) K/D: 30-36, 0.93 рейтингээр 4-рт тус тус орсон юм. Эхний тоглолтуудын статистик нь гайхалтай биш байсан ч nin9 шийдвэрлэх чухал мөчид жинхэнэ ур чадвараа харуулж чадсан. Тэрбээр Private Club S2 тэмцээний гранд финалд, The MongolZ баг тэмцээний гол өрсөлдөгч PARIVISION (3-0; 13:6, 13:11, 13:4) багтай тулахад жинхэнэ гялалзаж, Ancient дээр 1.42, Mirage дээр 1.57, шийдвэрлэх Dust2 талбайд 1.73 рейтинг үзүүлсэн юм. Гурван мапын турш тэрбээр багийнхаа шилдэг тоглогч байж, нийт 1.56 гэсэн гайхалтай рейтингтэйгээр финалын тоглолтын шилдэг тоглогч (MVP) болов. Ийнхүү nin9 The MongolZ баг дахь анхны тоглолтоо тун амжилттай хийлээ.
1w Private Club S2 тэмцээний өмнө The MongolZ баг Valve-ийн дэлхийн чансааны 63-рт, Азидаа 5-р байранд эрэмблэгдэж байв. Азиас ердөө 5 баг Мэйжорын урилга авах бөгөөд зөвхөн чансааг тэргүүлсэн ганц баг л шууд 2-р шатанд (Stage 2) шалгарах эрхтэй байв. Тухайн үед австрали тоглогч asap-ыг эгнээндээ нэгтгэн тус бүс рүү шилжсэн BC.Game баг Азийн чансааг тэргүүлж байсан бөгөөд тэдний бүрэлдэхүүнд s1mple болон The MongolZ багийн өмнөх хоёр тоглогч болох Senzu, mzinho нар тоглож байгаа юм.
Иймд The MongolZ багийн 1w Private Club S2 тэмцээн дэх гол зорилго нь BC.Game-ийн DraculaN Season 7 тэмцээнээс авах онооноос илүү олон VRS оноо цуглуулах явдал байв. Манай залуус энэ даалгавраа гайхалтай биелүүлж, тэмцээнд түрүүлснээр 25,000 ам.долларын шагнал болон 282 VRS оноо авч, дэлхийн чансааны 24-р байр руу үсрэлт хийлээ. Хамгийн чухал нь The MongolZ баг DraculaN S7 тэмцээнээс хасагдсан BC.Game багийг гүйцэн, Азийн чансааг дахин тэргүүлж эхэлснээр PGL Major Singapore 2026 тэмцээний 2-р шатанд шууд оролцох боломжоо нэмэгдүүллээ.
Бүсийн тэргүүлэлийн төлөөх өрсөлдөөн дуусаагүй бөгөөд s1mple болон түүний баг HyperX Retake S13 (10 сарын 29-нөөс 11 сарын 1) тэмцээнд оролцож оноо цуглуулахаар зэхэж байгаа ч манай баг чамлахааргүй том давуу талыг бий болгож чадлаа.
Энэхүү ялалтын буухиагаа хадгалан The MongolZ баг PGL Masters Bucharest 2026 (10 сарын 24-31) тэмцээнийг зорих бөгөөд Мэйжорын урилга олгогдохоос өмнө чухал VRS оноонуудыг нэмж цуглуулах цөөн хэдэн боломж тэдэнд үлдээд байна. Энэ тэмцээний өрсөлдөөн Private Club S2-оос хавьгүй ширүүн байх тул 1xBet-ийн зүгээс өндөр амжилт хүсэж байна!






















































