Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Миний мэдэх дэслэгч Ц.Элбэгдорж

2013-6-23
0
ЖИРГЭХ

1989 оны хавар ЗХУ-д М.С. Горбачёвын санаачилсан өөрчлөн байгуулалт ид өрнөж Европын орнуудад коммунист дэглэм ганхаж байсан үе. Энэ уур амьсгал Монгол оронд нөлөөлсөн байлаа.

Нам, эвлэлийн хурлууд дээр ч хүмүүс өөр хоорондоо ч болж бүтэхгүй байгаа зүйлийн талаар ярьцгааж, энэ талаар сонин хэвлэлүүд дээр ч бичиж эхэлцгээж байв. Улс орноо батлан хамгаалах үүрэгтэй Ардын арми гэж түүх намтраасаа эхлэн магтаал сайшаалаар дүүрсэн хаалттай бүс байсан юм. Энэ үеэр МАХН-ын төв хэвлэл “Үнэн” сонинд Даваасамбуу хэмээх сэтгүүлчийн “Дэглэгчдэд дэг хэрэгтэй” нэртэй нилээд том нийтлэл гарсан бөгөөд түүнд армид бугшиж байсан зөрчил дутагдал, офицер ахлагч нь цэргээ, хуучин цэрэг нь шинэ цэргээ зодож дэгэлдэг тухай бичсэн байлаа. Үүний дараагаар шүүмжлэл сонсож үзээгүй манай яамны сайд, дарга нар сандралдаж, алдаа дутагдлаа арилгах гэж олон ажлыг зохион байгуулсан билээ. Түүний нэг нь тухайн үед БХЯ-ны сайд байсан хурандаа генерал Ж.Ёндон гуайн санаачлагаар их дээд сургууль төгссөн дээд боловсролтой цэргийн албанаас халагдаж байгаа 200 орчим залуучуудтай офицеруудын ордонд уулзалт хийсэн юм. Уг уулзалтан дээр сайд:

-    Та нөхөд цэргийн албаа амжилттай сайн хаагаад эх орныхоо өнцөг булан бүр лүү явах гэж байна. Сонинд гарсан нийтлэлийг та бүхэн уншсан байх. Цэргийн анги салбарт оршиж байгаа зөрчил дутагдлын талаар илэн далангуй ярина уу. Бид та бүхний хэлсэн ярьсан саналыг үйл ажиллагаандаа тусгах болно гэв. Гэтэл микрофон барьсан нэгэн залуу босож ирэнгүүт оролцогчдыг ярилцлага, санал шүүмжлэлд урьж, уг арга хэмжээг шуурхай зохион байгуулж билээ. Энэхүү залуу маань ЗХУ-ын Львов хотын цэрэг-улс төрийн дээд сургуулийн сэтгүүлчийн ангийг онц төгссөн, “Улаан-Од” сонины сурвалжлагч, дэслэгч Ц.Элбэгдорж байв. Энэ нь Ц.Элбэгдоржийн сургууль төгссөний дараах сурвалжлага хийх анхны томилолт байсан юм билээ. Уулзалтанд оролцсон олон хүн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж, санаа авах олон  зүйлүүдийг хэлсэн нь бидний ажилд ихээхэн тус дэм болсон юм.
Би тэр үед армийн ХЗЭ-ийн байгууллагыг удирдаж байв. Эвлэлийн дарга нар залуучуудын дотор хаана авъяастай, дайчин шуурхай, бусдыг бүх талаараа манлайлагч нарыг хайж олоод тэднийг түшиж тулж ажилладаг байлаа. Энэ цаг үеэс эхэлж дэслэгч Ц.Элбэгдорж миний анхаарлыг татсанаар түүнтэй олон удаа уулзаж ярилцаж байсан бөгөөд тэрээр олон ч удаа армийн төвлөрсөн арга хэмжээнүүдийг сурвалжлах болон хөтөлж явуулдаг байв. Түүний анги нэгтгэлүүдээр явж, тэнд байгаа сайн, муу бүхий л зүйлийг ил тодоор бичсэн нийтлэлүүд сонин хэвлэлд удаа дараа гарсаар байлаа. Тэрээр аливаа асуудалд ихэд шүүмжлэлтэй хандаж байсан. Нэг удаагийн “Улаан-Од” сонинд тавьсан нийтлэлдээ нөхөр П.Бямбасүрэн армийн эвлэлийн байгууллагыг тааруухан удирдаж байгаа тухай дурьдсан байж билээ. Тухайн онд Армийн эвлэлийн хороог шинээр зохион байгуулж, бага хурал, бүгд хурал хийж, товчооны гишүүдийг шинээр сонгоход сургууль төгсөөд удаагүй Ц.Элбэгдорж товчооны гишүүнээр сонгогдсон нь түүнд хүлээлгэсэн том хариуцлага байсны дээр тэр олон зуун залуучууд, залуу офицеруудаас шилэгдсэн нь нэр хүндийн асуудал байв. ЦЭлбэгдорж нь бүгд хурал, товчооны гишүүдийн хурлуудад идэвхитэй оролцож, ажил хэрэгч олон санал санаачлагуудыг гаргадаг байлаа.

      Урд эгнээний зүүн гар талаас хоёр дахь нь БХЯ-ны сайд, хурандаа генерал Ёндон, дөрөвдөх нь УТГ-ын дарга, генерал С.Ванчиндорж товчооны гишүүдийн хамт, арын эгнээний зүүн гар талаас дэслэгч Ц.Элбэгдорж
1989 оны 8 сард Халх голын байлдааны ялалтын 50 жилийн ой болж, гол арга хэмжээ Дорнод аймгийн төв, Халх голд болсон юм. Энэ үеэр ахмад дайчид, залуучуудын төлөөлөгчид аймгийн төв талбайд монгол цэргийн хөшөөний нээлтэнд оролцож, Ц.Элбэгдорж энэ талаар том сурвалжлага бичиж билээ.

дэслэгч
 
Зураг дээр баруун гар талаас Ц.Элбэгдорж

Ц.Элбэгдорж “Залуу уран бүтээлчдийн зөвлөлгөөн”-д оролцон үг хэлж, жагсаал цуглаанд оролцох болсноор бидний уулзаж ярилцах асуудал цөөрсөөр байв. Энэ үеийн Армийн улс төрийн газрын дарга намайг удаа дараа дуудаж, тэр товчооныхоо гишүүний учрыг ол, офицер хүн ингэж явж болохгүй гэж шаарддаг байсан.

Дараа нь Элбэгдорж надтай уулзаж “за даргаа бид зөв зам сонгосон. Та бүгд хурлын гишүүдээ цуглуулчих.  Би байдлаа хэлээд, өргөдлөө бичээд, товчооны гишүүнээсээ татгалзъя” гэж билээ. Ингээд 100 гаруй гишүүд оролцсон бүгд хурал хуралдаж, тус хуралд тухайн үеийн БХЯ-ны сайд асан дэслэгч генерал Л.Моломжамц оролцсон бөгөөд Ц.Элбэгдорж үг хэлж, бэлтгэл дэслэгч цолтойгоор армиас явсан юмдаа.
Үүнээс хойш улс төрийн амьдрал маш хурдацтай өрнөж,  МХЗЭ гэдэг том байгууллага татан буугдаж, би Зүүнбаянгийн 20 гаруй анги нэгтгэсэн 6 МБ –ын дивизэд улс төрийн хэлтсийн даргаар томилогдон ажилласан юм.

Тус нэгтгэлд ажиллаж байсан офицеруудын санаа сэтгэл тогтворгүй, сайд дарга нараа шүүмжлэн, цэрэг армид өөрчлөлт шинэчлэлт хийхийг шаардаж байлаа. Улс төрийн шинжтэй “Офицеруудын хурал” хэмээх, ардчиллыг дэмжсэн байгууллагууд анги бүрт байгуулагдсан юм. Энэ үеэр буюу 1992 онд улсын бага хурлын гишүүн, ардын их хурлын депутат Ц.Элбэгдорж хүрэлцэн ирж, манай өрөөнд ангийн “Офицеруудын хурал”-ын дарга хориод хүнтэй уулзаж, санал бодлоо солилцож, маргааш нь Зүүнбаянгийн офицеруудын ордонд нийт офицер, улирагчидтай уулзаж, цаг үеийн асуудал, улс оронд болж байгаа үйл явдлын мэдээлэл хийж, тэдний саналыг 3 цаг орчим сонсож, хариулт өгч байлаа. Энд гарсан санал шүүмжлэлийг нэгтгэн яамны сайд Ш.Жадамбаа генералын нэр дээр явуулснаараа би буруудаж, Ц.Элбэгдоржтой дур мэдэн уулзалт зохион байгуулсан хэрэгт орж, цэргийн цолоо хасуулж байсан түүхтэй. Ц.Элбэгдорж цэргийн хүний хувьд армийн талаар байнга анхаарч, санал бодлоо илэрхийлэн, улс орны аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын талаар шийдвэр гаргах, офицер ахлагч нарын нийгмийн асуудлыг нааштай шийдэхэд идэвхитэй оролцдог төр нийгмийн том зүтгэлтэн билээ.

Ц.Элбэгдорж  дэслэгч цолыг 9 сар зүүхдээ хурандаагийн зангарагтай байж, Монгол улсын ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчаар ажиллахдаа маршлын зангарагтай ажиллаж байна гэж бид бахархан ярьцгаадаг юм.

1984 – 1990 оны хооронд Армийн ХЗЭ-ийн байгууллагыг удирдаж байсан                                                                                                    хурандаа  П.Бямбасүрэн

0
ЖИРГЭХ
Санал болгох
LIKE-аар дэмжсэн 194 823 залууст баярлалаа
Б.Бат-Эрдэнийн сонгуулийн сурталчилгааны хаалт болно
”Like”-ийн залуус хаалтын үйл ажиллагаанд оролцлоо
Сүхийн талбайд 110 мянган хүн цуглаж Ардчилсан Ерөнхийлөгчөө дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • зочин (202.70.42.26)
    энэ хүний явсан замнал заримдаа бараг ихэнх тохиолдолд миний амьдралтай их төстэй байгаад байдагийн. даанч ээбээ надаас түрүүлж төрсөн болохоор миний амьдралийн замнал энэ хүнийхтэй адилхан гэхээс дээ.
    2013 оны 06 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.21.106.106)
    Шал худлаа.Ардчиллын партизанууд нь арай илүү үнэн дөр төрхийг нь ярьдаг.
    2013 оны 06 сарын 24 | Хариулах
  • frtt (86.30.49.171)
    засс ХУДЛАА ЯРИАД! 10 төгсөөд конкурсэнд ч орж чадалгүй хасагдаж Эрдэнэтэд нормийн ажилчнаар 2 жил ажилласан хүн ямар сурлагатай байх нь тодорхой!! юун лвовийн цэргийн дээд онц төгсөх тэрэн шиг ОНИГОО байхгүй!!! Тэнэг хүн ч итгэхгүй!! тэгээд ч тэр үед львовийн цэргийн сургууль чин дээд биш дунд сургууль байсан гэсэн!! Хичээл сурлагадаа муу ч КОМУНИСТ НАМД үнэнч залуус цэргээсээ шилэгдэн МАХН-Комунист намын хайр ивээлрээр сургуульд явдаг байсан ганц зам бий! Элбэгээ агаа тэр л замаар орост цэргийн дундад явсан нь үнэн!!
    2013 оны 06 сарын 23 | Хариулах
  • зочин (203.194.114.39)
    Монгол улс түүхэндээ анх удаа эмэгтэй хүн анх удаа шинжлэх ухааны доктор хүн нэр дэвшиж байгаа нь анхаарал татаж байгаа шүү улам их амжилт нэр дэвшигчид хүсмээр байна
    2013 оны 06 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    12 цаг 23 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    12 цаг 48 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    12 цаг 50 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    13 цаг 53 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    14 цаг 31 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    14 цаг 47 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    15 цаг 8 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    15 цаг 11 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    16 цаг 12 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    16 цаг 22 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    17 цаг 16 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    17 цаг 19 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    17 цаг 36 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    18 цаг 20 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    19 цаг 7 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    19 цаг 22 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    20 цаг 3 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    20 цаг 27 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    20 цаг 30 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    20 цаг 36 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК