
Хууль зүйн яамны харъяанд ажиллах Архидан согтуурахтай тэмцэх сангийн дүрэм болон зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталлаа. Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх, хяналт тавих, архидан согтуурсны улмаас хүн амын эрүүл мэнд, нийгэмд учирч байгаа хор уршгийг арилгах талаарх арга хэмжээг энэ сангаас санхүүжүүлдэг болохоор Засгийн хуралдаанаар шийдвэрлэлээ.