
Магелланы хоолойн оцон шувуу бол Өмнөд Аргентины нутагт жил болгон өндгөө гаргахаар ирдэг амьтад юм. Загас агнуурын ажил хэтэрхий ихэссэнээс болоод оцон шувууд идэш тэжээлийн эрэлд их хол замыг туулах болжээ. Үүнээс гадна оцон шувуунууд газрын тосны бохирдлоос болоод их хорогдож байгаа ажээ. Оцон шувуудын дарсан нийт өндөгний дөнгөж 15 хувь нь ангаахай болдог байна. Оцон шувууд үүрээ засаж, өндгөө дарахын тулд эрэг дээр гарч ирдэг ажээ. Энэ жил эрэг дээр гарч ирсэн оцон шувуудын хувьд идэш тэжээл бага байгаа явдалд байгаль хамгаалагчид санаа зовж байна. Загас агнуурын хөлөг онгоцнууд үйл ажиллагаагаа хэтэрхий их идэвхжүүлсний улмаас Магелланы хоолойн оцон шувуудад идэш тэжээл далайгаас олох нь улам хүнд болсоор байна.