Өнөөдөр УИХ-ын хаврын чуулган эхэлсэнтэй холбогдуулан 80 гаруй
иргэний нийгмийн байгууллагуудын гишүүд дэмжигчид төв талбайд жагсах гэж байна.
Энэ талаар тэдний нэг “Шударга иргэдийн фронт”-ийн тэргүүн Г.Арслан “Иргэний нийгмийн хөдөлгөөн, байгууллагууд хуралдаж нийгмийн амьдрал үнэхээр болохгүй байгаа учраас үгээ, үзэл бодлоо саарал ордонд суугаа нөхдөд хэлэх шаардлагатай гэж үзсэн. Жагсаал, цуглаанд иргэний нийгмийн 80-аад байгууллага оролцоно. Ингэж жагсахад хаврын синдром хамаагүй гадаа дулаарч байгаа учраас жагсч байгаа юм шүү” хэмээн тайлбарласан билээ.

24tsag.mn