Венесуэлд өнгөрсөн хоёрдугаар сараас хойш үргэлжилж буй эсэргүүцэл тэмцлийн уршгаар 39 хүн амиа алдаад байгаа билээ. Олон нийтийн дунд явуулсан судалгаагаар социалист удирдагч Николас Мадурогийн засаг захиргааг уг хүчирхийлэлд буруутгаж байгаа нь илэрчээ. Санал асуулгад оролцсон хүмүүсийн 87 хувь нь Мадурог хариуцлага хүлээх ёстой гэж хариулсан байна. Мөн Венесуэлийн 10 иргэн тутмын долоо нь улс орныхоо эдийн засаг, инфляцын өсөлтөд санаа зовж буйг судалгааны дүн харуулжээ. Санал асуулгад оролцогчдын 51 хувь нь одоогийн засаг захиргаад эерэг дүгнэлт өгсөн бол үлдсэн 48 хувь нь муу дүн тавьжээ. Венесуэлийн эдийн засаг хямарч, гэмт хэргийн гаралт өссөн нь жагсаал хөдөлгөөн өрнөхөд хүргэсэн юм. Харин Николас Мадуро жагсагчдыг баривчилж, шийтгэх арга хэмжээ авсаар байгаа билээ.