
Сербийн ганц бие залуу Предраг Йованович Фэйсбүүк хуудаснаас хайр дурлалаа олох гэж 5000 бүсгүйд үерхэх санал тавьсан боловч бүгд үл ойшоосон байна. Түүний бичсэн мессежэд зөвхөн 15 нь эелдгээр татгалзсан гэнэ. Гэсэн ч тосгонд нь нөхөртэй эмэгтэйчүүд, эмээ нараас өөр хүн байхгүй тул интернэтээс ханиа олох ганцхан сонголттой хэмээн Йованович ярьдаг. Тиймээс олон мянган охид дотроос өөрийг нь сонгох хүн байгаа гэдэгт тэр итгэсээр байна. Төрөлхийн бүрэг ичимхий зантай түүнтэй танилцахыг охид хүсдэггүй боловч Фэйсбүүкээс хайраа олтлоо шантрахгүй гэнэ.