
“Khaan Quest 2014" хээрийн сургуулийн хэвлэлийн бага хурал 11.00 цагт Зэвсэгт хүчний жанжин штабт болно. “Khaan Quest-2013” Энхийг дэмжих ажиллагааны олон улсын хамтарсан сургуульд 15 улс орон оролцож байсан бол энэ жилийн хувьд урьдчилсан байдлаар 23 улс орны 1100 гаруй цэргийн алба хаагчдаа оролцуулахаа албан ёсоор мэдэгдээд байгаа аж.