Францын ерөнхийлөгч Франсуа Олланд Сири дэхь “Исламын улс” бүлэглэлийн эсрэг ямар нэгэн цэргийн ажиллагаа явуулахгүй гэдгээ мэдэгдсэн юм. Харин Иракт цэргийн ажиллагаа явуулахад бэлэн гэдгээ амласан байна. “Би агаараар довтолж туслах эсэх тал дээр Иракийн эрх баригчдад нааштай хариу өгөхөөр шийдсэн. Бид цэрэг байршуулахгүй. Иракийн дотоод асуудалд зөвхөн хөндлөнгөөс оролцож байгаа хэрэг” гэж Олланд ярьсан байна. Иракийн газрын тосны гол ордуудыг бүслээд байгаа “Исламын улс” бүлэглэлийн хэт даврагчдын эсрэг АНУ өнгөрсөн наймдугаар сараас хойш гал нээж байгаа билээ.