
Айлчлалын үеэр төлөөлөгчдийг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Хөрш орнуудын газрын захирал Т.Төгсбилгүүн нар тус тус хүлээн авч уулзсанаас гадна хоёр улсын ГХЯ-дын залуу дипломатуудын танилцах уулзалт хийв.
Айлчлалын хүрээнд төлөөлөгчид Зайсан толгой-цогцолбор, Гандантэгчинлэн хийд, Богд хааны ордон-музейтэй танилцаж, орон нутагт зочлов.