Эрүүл мэндийн хөгжлийн төв, Монголын яаралтай тусламжийн хөгжлийн нийгэмлэг, ЭМЯ-ны Яаралтай тусламжийн мэргэжлийн салбар зөвлөлөөс “Яаралтай тусламжийн мэргэжилтнүүдийн чуулга уулзалт’’-ыг энэ сарын 13-14-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Тус чуулганаар эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, түргэн тусламжиин цаашдын чиг хандлагыг тодорхойлох, болон тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүлэх гэнэ. Хэлэлцүүлэгт аймаг, дүүрэг тус бүрээс яаралтай тусламж, гамшгийн асуудал хариуцсан мэргэжилтэн, тасгийн эрхлэгч нарыг хамруулах юм байна.Д.Дуулим
























































