Боловсрол, шинжлэх ухааны яам байгуулагдаад хоёр жил болохдоо боловсролын шинэчлэлийн бодлогыг эрчимтэй явуулж буйг уншигчид бид сайн мэднэ. Тус яам бага, дунд, дээд гээд бүх шатанд боловсролын шинэчлэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байгаа. Тодруулбал, бага, дунд ангиудад “Хүүхэд бүрийг хөгжүүлэх”, “Зөв Монгол хүүхэд” зэрэг хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байна. Дээд боловсролын шинэчлэл ч мөн ялгаагүй. Ямартай ч боловсролын шинэчлэлийн хөрс маш сайн тавигдаж эхнээсээ үр дүнгээ өгөөд буй.
Сүүлийн 10 гаруй жилд хийгдээгүй шинэчлэл энэ салбарт хийгдсэн нь үнэхээр том ололт юм гэдгийг эцэг, эхчүүд болон энэ салбарынхан ярьж байна. Үнэхээр ч бид хүүхэд бүрийг нэг бүрчлэн хөгжүүлэх талаар өмнө нь ярьж байгаагүй. Сурвал сураад сурахгүй бол хаядаг л тогтолцоо байсан. Одоо бол тэс өөр арга барилаар багш нар ажиллаж байна.
Захирал, нийгмийн ажилтнуудын хувьд ч мөн ялгаагүй. Хүүхэд бүртэй тулж харьцах гэх мэт өмнө нь огт байгаагүй цоо шинэ арга барил энэ салбарт хэрэгжиж эхлээд байгаа юм. Дээд боловсролын шинэчлэл ч мөн ялгаагүй олон улсын жишигт нийцсэн байдлаар хийгдээд байгаа. Тэгэхээр өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлж эхэлсэн энэ бүх ажлын үр дүнг эцсийн байдлаар үзэх хэрэгтэй байна гэж тус салбарынхан ярьж байна.
Тодруулбал, энэ долоо хоногт Нийслэл, дүүрэг болон 21 аймгийн Боловсролын газрын дарга, бага боловсрол хариуцсан мэргэжилтнүүд, орон нутгийн боловсрол хариуцсан мэргэжлийн хяналтын байцаагчид хамтарсан сургалт, семинар хийлээ.
Тэд цаашид хийх ажлынхаа талаар ярилцаад салцгаасан ч нэг саналыг Төр засгийнханд хүргэхээр шийджээ.
Тодруулбал, тэд Л.Гантөмөр сайдын эхлүүлсэн бага, дунд боловсролын шинэчлэлийн хөтөлбөрийг цаашид амжилттай үргэлжлүүлэх саналыг төр засгийн зохих албан тушаалтнуудад нь тавих юм байна. Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана энэ талаар ярихдаа “Бага, дунд боловсролын шинэчлэлийн хөтөлбөр маш амжилттай хэрэгжиж байгаа. Тэгэхээр Засаг өөрчлөх бүрт боловсролын хөтөлбөрийг өөрчилж болохгүй. Өмнө нь хэрэгжүүлж эхэлсэн хөтөлбөрийнхөө үр дүнг бид үзээгүй байтал засгийн газар өөрчлөгдөж шинэ сайд томилогдож ирээд өмнөх ажлуудыг маань зогсоодог. Боловсролын салбар бол Монголын ирээдүйг бэлтгэдэг газар. Монгол улс хөгжих нь боловсролоос шалтгаална. Тэгэхээр энэ салбарынхаа бодлогоор тэр бүр оролдоод баймааргүй байна. Амжилттай хэрэгжиж буй бодлогоо бид үргэлжлүүлээд явах ёстой. Тэгэхээр энэ шинэчлэлийн ажлыг эхлүүлсэн сайд нь байх ёстой гэж бид үзэж байна. Эхлүүлсэн ажлаа дуусгах ёстой биз дээ. Би Л.Гантөмөр гэдэг хүнд тал засч хэлж байгаа юм биш. Энэ хүн эхлүүлсэн ажлаа дуусгах ёстой” гэсэн юм.

Харин Л.Гантөмөр сайд өнгөрсөн хугацаанд ажилласан багш нартаа талархал илэрхийлээд “Би бол ажлаа хийчихсэн. Одоо түүнийгээ хамгаалах хэрэгтэй. Үүний төлөө зүтгэнэ” гэж хэлэв.

Тиймээс боловсролын салбарт хэрэгжиж эхэлсэн хөтөлбөрийг Л.Гантөмөр сайдаар үргэлжлүүлэх саналыг холбогдох албан тушаалтнуудад нь тавихаар болсон нь энэ аж.
Харин Л.Гантөмөр сайд өнгөрсөн хугацаанд ажилласан багш нартаа талархал илэрхийлээд “Би бол ажлаа хийчихсэн. Одоо түүнийгээ хамгаалах хэрэгтэй. Үүний төлөө зүтгэнэ” гэж хэлэв.
Т.Хулан

Сэтгэгдэл (27)