Өнөөдөр болох зарим үйл явдлыг таницлуулж байна.”Да хүрээ трейд” ХХК-иас бүх төрлийн авто машины сэлбэг хэрэгсэл, хабрид авто машины өвлийн хямдралтай худалдаа зохион байгуулж байна. Үзэсгэлэн худалдаа энэ сарын 12-16-ны өдрүүдэд ”Да хүрээ” худалдааны төвийн Авто салонд болох юм байна.
“Цөмөөхэй” бүжгэн жүжигт тоглохыг хүссэн бүжиглэх, жүжигоэх чадвартай, сонирхолтой хүүхдүүдийг өнөөдрөөс бүртгэж эхлэх юм байна. Бүртгэл энэ сарын 10-19-ний хооронд явагдаж, энэ сарын 22, 23-нд шалгаруулалт хийх юм байна.
11.00 цагт JCI Монгол байгууллага Хотын захиргаатай хамтарч замын түгжрэлийг бууруулах чиглэлээр хэрхэн ажиллах талаар хэлэлцэх “Хотын шийдэл” форумыг зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан сэтгүүлчдэд мэдээлэл өгнө. Нийслэлийн Тээврийн газар, Замын цагдаагийн газар, JCI байгууллагын төлөөлөл оролцоно. /НЗДТГ-ын А танхимд/.
Үндэсний мэдээллийн төвд өнөөдөр 12:30 цагаас Рок, попынхон Монгол Улсын гавъяат жүжигчин Хайдавын Төмөрбаатарт туслах хандивын аян зохион байгуулах болсон талаар ”Пентатоник” академийн тэргүүн УГЗ Б.Долгион хэвлэлийн бага хурал зарлалаа.
























































