Нийслэлийн 375 жилийн ойд зориулан жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв “Улаанбаатарт үйлдвэрлэв 2014” үзэсгэлэн худалдааг зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэн яармаг энэ сарын 21 ,22, 23-ны өдрүүдэд “Мишээл экспо” төвд болох юм. Үзэсгэлэнд нийслэлд үйл ажиллагаа явуулдаг дараах ноос ноолуур, арь ширэн бүтээгдэхүүн, хүнсний болон ахуйн болон дэвшилтэд технологи нэвтрүүлэгч бүтээгдэхүүн, гэр ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн, алт мөнгө, үнэт эдлэл, гар урлал, бэлэг дурсгалын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг салбарынхан хамрагдах юм. Мөн энэ үеэр нийслэлийн шилдэг есөн бүтээгдэхүүнийг шалгаруулж нийслэлийн билэгдэл Хангарьд өргөмжлөлийг гардуулах гэнэ.
























































