Олон Улсын Ахмадын баярыг тохиолдуулан Сонгинохайрхан дүүргийн Толгойт бүсийн 1,2,3,4,20,22,26 дугаар хороодын ахмадуудад Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Нямбаатарын санаачлагаар тус дүүргийн 22 дугаар хорооны иргэн, МУСТА Д.Батсайханы үүсгэн байгуулсан хүүхдийн цахилгаан хөгжмийн “Хараацай” хамтлагийн концертыг толилуулж, хүндэтгэл үзүүлсэн билээ. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Нямбаатар тус концертыг нээж үг хэлэхдээ ахмадуудад эрүүл энх, сайн сайхныг хүссэний зэрэгцээ тус хамтлагт уран бүтээлийн өндөр амжилт хүсэж, цаашид бүрэн дэмжиж, хамтран ажиллах болно гэдгээ илэрхийлсэн юм.
Тэрээр урьд нь Х.Нямбаатар дарга тус хамтлагийн иж бүрэн хөгжмийг ивээн тэтгэн авч өгсөн ажээ.
Тус хамтлагын бүрэлдэхүүнд: Г.Төрмөнх - бөмбөрчин СХД-ийн 123 дугаар сургуулийн сурагч, Д.Тамир - ритм гитарчин 106 дугаар сургуулийн сурагч, Б.Энхсолонго- аргон гитарчин 106 дугаар сургуулийн сурагч, Д.Мөнхболд -соль гитарчин 12 дугаар сургуулийн сурагч, С.Гүнжинлхам- дуучин 106 дугаар сургуулийн сурагч гэсэн авъяаслаг хүүхдүүд уран бүтээлээ туурвиж байна.
“Хараацай” хамтлаг энэ оны 11 сард Сонгинохайрхан дүүргээ сурталчлан хөдөө орон нутгаа тойрон аялан тоглолт хийхээр төлөвлөөд байгаа юм байна. Хамтлагтаа өндөр амжилт хүсэж, урлагийн янжинлхам бурхан ивээх болтугай хэмээн ерөөе.
























































