ШӨХТГ-аас барилгын компаниудтай холбоотой гомдол саналыг шүүгчид шударга бусаар шийдэж, нэг талыг барьж байна гэх мэдээллийг хийж зарим шүүгчдийн талаар ШЕЗ-д гомдол мэдүүлж, шүүгчийн ёс зүйн талаар гомдол гаргахаар болсон гэдгээ мэдэгдсэн. Улмаар хууль бус шийдвэр гаргасан гэх хэд хэдэн шүүгчдийн нэрийг олон нийтэд зарласан. Гэвч ШЕЗ-өөс тэдгээр шүүгчдэд хариуцлага тооцох бус ШӨХТГ-ын дарга О.Магнайг "Хүний нэр төрд халдаж, шүүгчид гаднаас нөлөөлөхийг оролдсон" хэмээсэн юм. Улмаар О.Магнайд ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж мэдэгдэл хүртэл явуулсан билээ. Тэгвэл энэ талаар өнөөдөр ШӨХТГ-аас мэдээлэл хийнэ гэж байсан ч яг өдрөө товлож амжаагүй, юутай ч энэ долоо хоногтоо багтаж мэдээлэл хийнэ гэв.Д.Ундрах /24tsag.mn/
























































