Монголын залуучуудын холбооны дэргэдэх “Залуу дугуйчин” клубын гишүүн дугуйчин Ч.Мөнгөндалай Монгол орныг тойрон аялах аялалаа өнгөрсөн зургаадугаар сарын 7-нд эхлүүлсэн билээ. Сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй тэрбээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ спортод уриалан 5500 км замыг дугуйгаар туулахаар зориглосон юм. Улмаар түүнийг Хөтөлөөс Дархан руу явах замд нь ОРХ 82-48 улсын дугаартай автомашин мөргөжээ. Азаар Ч.Мөнгөндалай гэмтээгүй байна. Харин дугуйнд нь эвдрэл үүссэн учир аялал хэд хоногоор саатсан байна. Түүнийг мөргөсөн жолоочийн хувьд тухайн үед согтуу байсан бөгөөд түүнд хариуцлага тооцоод байгаа аж.Д.Дуулим
























































