Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Авто замын газрын буруугаас болж осол гарч иргэд хохирсон” гэв

2014-11-12
0
ЖИРГЭХ

avtozamiin_gazar-middle-Тэмдэг  тавиагүй асуудал Замын цагдаад хамааралгүй-
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Хөгжим бүжгийн коллежийн урд талын гол замд орой 19.10 цагт зам тээврийн осол гарсан талаар Замын цагдаагийн шуурхай албанд дуудлага иржээ.
 Гол замын тэмдгийг Автозамын газрынхан тавиагүйгээс болж гол замаар зорчсон тээврийн хэрэгслийн жолооч буруутаж, Баянгол дүүргийн иргэн Т-ийн гэр бүлийнхэн эд материалаа хохирсон асуудал гарсан байна. Энэ талаар иргэн Т-гээс тодрууллаа.

 -Автозамын газрыг буруутгах болсон үндэслэл тань юу вэ. Яг ямар үйл явдал болсон талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
-Нөхөр маань ажил тарсны дараа намайг ирж авдаг юм. Тэгсэн орой  /2014.11.11/ 19:10 цагийн орчим миний гар утас руу холбогдоод “Хөгжим бүжгийн коллежийн урд талын гол замаар явж байтал баруун гар талын туслах замаас саарал өнгийн автомашин орж ирээд мөргөчихлөө. Миний хувьд гол замын дүрмээ барьж явсан. Замын цагдаа дуудчихлаа” гэж хэлсэн. Төд удалгүй би такси бариад очтол замын цагдаад дуудлага өгчихсөн гээд автомашинууд мөргөлдсөн газартаа хөдлөөгүй байж байсан юм. Ингээд Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн ажилтан ирж хэмжилт хийгээд хоёр жолоочийг араас нь ирэхийг сануулаад явсан.

Сүхбаатар дүүргийн Замын хэлтэст очоод хэн буруутайг тогтоотол юу гэсэн гээч. Гол замаар дүрмээ барьж явсан автомашины жолоочийн буруу болж таарлаа. Учир байдлыг мэргэжлийн хүнээс тодруултал “ Тэр замын гол замын тэмдгийг тавиагүй, гэрлэн дохио ажиллаагүй учраас баруун гар талын дүрмийг баримталж таны нөхөр жолоо барьж явж байхдаа туслах замаас орж ирсэн автомашинд зам тавьж өгөх ёстой байсан. Хөгжим бүжгийн зам гол замын тэмдэг байхгүй. Засвар хийснээс хойш тавиагүй. Тэмдэг тавиагүй асуудал замын цагдаад хамааралгүй” гэсэн тайлбарыг хэлж байгаа юм.

Уг нь Хөгжим бүжгийн коллежийн замыг шинэчилж зассаны дараа тэмдгийг тавих ёстой газар нь Автозамын газар юм билээ. Тэд ажлаа хийгээгүйгээс үүдэн ямар ч асуудал гаргаагүй мөрөөрөө явж байсан жолооч эд материалаараа хохироод үлдэх жишээтэй. Би энэ асуудлыг заавал хөндөх ёстой гэж бодсон. Яагаад гэвэл замын тэмдэг, тэмдэглээг тавихгүй бол гол замаар дүрмээ зөрчөөгүй хөдөлгөөнд оролцож байсан автомашины хажуугаас нэг хариуцлаггүй нөхөр орж ирээд мөргөөд осол гарч хүний амь нас эрсдвэл яах вэ. Нөгөө гол замаар дүрмээрээ явж байсан жолоочийн буруу болж шоронд орох нь байна шүү дээ. Тэр хавийн замыг гурван урсгалтай болгосон байна лээ. Гэтэл иргэд нэг урсгалыг нь автомашины зогсоол болгож ашиглаж байх жишээтэй. Бас л тэмдэг тавигдаагүй учраас тэр.

Э.Бат-Үүл даргаа Авто замын газрыг ажлыг нь хийлгэ

-Та Автозамын газар руу холбогдсон уу?
-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж Автозамын газрын хариуцсан ажилтнуудад онцгойлон хэлмээр байна. Замын тэмдгээ тавиач. Та бүхний хариуцлаггүй байдлаас болж иргэд  хохирогч болох ёсгүй.
Бүтээн байгуулалтыг шүүмжилж байгаа юм биш. Улаанбаатар хот өнгө зүс засаад үнэхээр сайхан болж байгаа. Асар их төсөв мөнгөөр хийж буй ажлуудаа төрийн бордлого хэрэгжүүлэгч байгууллагуудын буруутай үйл ажиллагаанаас болж хараар будагдах учиргүй.

Хотын дарга Э.Бат-Үүлд хандаж хэлэхэд “Автозамын газрыг ажлыг нь хийлгэ. Хариуцлага тооцооч” гэдгийг дамжуулмаар байна. Энэ тавьж байгаа асуудал жижиг мэт санагдаж магадгүй. Гэтэл өдөр ирэх тутам зам тээврийн ослоор хүмүүсийн эрдэнэт амь үрэгдэж байна шүү дээ. Хэд хоногийн өмнө зурагтаар улсын хэмжээнд 2014 оны эхний 9 сарын байдлаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 1566 бүртгэгдсэн байгаа нь нийт хэргийн 7.9 хувийг эзэлсэн байна гэж байсан. Осол, аваарын хэрэг нэмэгдэж байгаа шалтгаанд замын тэмдэглэгээ тавигдаагүй, гэрлэн дохио эвдэрсэн зэрэг нь тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа шүү дээ. Олон хүний амь нас үрэгдсний цаанаа хэдэн 100 айл өрх хагацалд унаж, хөгжлийн бэрхшээлтэй болсон иргэд эд материалаараа хохирсныг тоочвол урт жагсаалт гарах байх.

Нөгөөтэйгүүр өчигдрийн автомашин мөргөлдсөн асуудлын хувьд Замын цагдаагийн газарт буруу өгөх ямар ч арга байхгүй. Тэд дүрмээ л мөрдөж байна. Гэтэл тэмдэг тэмдэглэгээгээ тавиагүй Автозамын газрынхны буруугаас үүдээд нэг залуу гэр бүл эд материалаа хохироод зогсохгүй өр төлбөрт унаж байна шүү дээ. Энэ асуудалд хэнд хариуцлага тооцох ёстой вэ Э.Бат-Үүл даргаас хариулт авахыг хүсэж байна.

24tsag.mn


0
ЖИРГЭХ
Санал болгох
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
ӨНӨӨДӨР: “Жендэр ба нийгмийн өөрчлөлт” эрдэм шинжилгээний хурал болно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (122.201.21.13)
    Замын цагдаа танилынхаа талд шийдвэр гаргасан байна
    2014 оны 11 сарын 12 | Хариулах
  • Нанзаа (202.21.113.110)
    авто замын дараг байнга зурагтаар зам тавиал завгүйл гавьяат байх юм тэр тэмдэг тэмдэглэгээ мартах учиргүй л гавьяат ***** даа Тэгээд буруутай юм бол гавьяат даргаас мөнгөө аваач болон биз дээ олон зам хийсэн одоо тэр их мөнгтэй болсон *****
    2014 оны 11 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.21.117.178)
    заавал тэмдэгтэй байх албагүй. бас хуучин гол зам байсан бол маргааш туслах зам болж ч болно. тэгэхээр тэмдэг, тэмдэглэл, гэрэл дохио бүгдийг харж явах нь жолоочийн үүрэг шүү дээ
    2014 оны 11 сарын 12 | Хариулах
  • Зочин (119.40.97.98)
    Уулзвараар хурдаа хасч нэвтэрдэг юм. Эргүү дагз чинь тэмдэг тэмдэглэгээгээ харж явах нь яасан юм. Тэмдэг байхгүй л байгаа бол адил замын уулзвар л гэсэн үг ш дээ. Мал ***** вэ
    2014 оны 11 сарын 12 | Хариулах
  • Зочин (103.10.21.65)
    Иаад нийслэлийн замын цагдаад чинь шинэчлэлийн салхи ороогүй хуучнаараа байгаа ганц газар.Та цагдаа дуудахаар өөрийнхөө танил цагдаад хандсан бол таний талд шийдвэр гарах байсан.Би ч бас хэдэн жилийн өмнө хохирч байсан юм.Түүнээс хойш сургамж авсан нь энэ.
    2014 оны 11 сарын 12 | Хариулах
  • нийслэлийн иргэн. (202.170.80.58)
    Зам тавьдаг нь буруу ш дээ. замгүй байсан бол ийм осол гарахгүй
    2014 оны 11 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    28 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    1 цаг 6 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    1 цаг 22 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    1 цаг 43 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    1 цаг 46 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    2 цаг 47 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    2 цаг 57 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    3 цаг 51 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    3 цаг 54 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    4 цаг 11 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    4 цаг 55 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    5 цаг 42 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    5 цаг 57 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    6 цаг 38 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    7 цаг 2 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    7 цаг 5 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    7 цаг 11 мин
  • Маргааш өглөө МУГТ Э.Цэндбаатартай тулалдах Мухаммадхужа Якубов гэж хэр тулаанч вэ?
    7 цаг 18 мин
  • Монгол Улс COP17-ыг даргалагчийн хувиар хурлын үр дүнг дэлхийн удирдагчдад танилцууллаа
    7 цаг 28 мин
  • ӨНӨӨДӨР: “Жендэр ба нийгмийн өөрчлөлт” эрдэм шинжилгээний хурал болно
    7 цаг 39 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК