Монголбанкныхан Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журамд өнгөрсөн баасан гаригт нэмэлт, өөрчлөлт оруулж, хөдөө орон нутгийн иргэдэд урт хугацаатай, найман хувийн хүүтэй зээлээр амины орон сууц худалдан авах нөхцөлийг нь бүрдүүлжээ. Төвбанкнаас хэрэгжүүлж буй ипотекийн зээлийн хөтөлбөрт зөвхөн шинэ болон хуучин орон сууцыг хамруулж байсан. Журмын дагуу 80 ам метрээс бага талбайтай нийцийн орон сууцанд урт хугацаатай ипотекийн зээл олгож буй юм. Тэгвэл амины орон сууц худалдан авах зээлд талбайн хязгаар тавихгүй юм байна. “Удахгүй нийслэлд амины орон сууц худалдан авах зээлийн хөтөлбөр хэрэгжүүлнэ. Гэхдээ Улаанбаатарын утааг бууруулах бодлоготой уяж, хэрэгжүүлэх чиглэлтэй байгаа” гэж Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал ярив. Хөдөө орон нутагт орон сууцны зээлийн хүүг долоон хувиар тооцно гэж Засгийн газар мэдэгдсэн. Гэвч нэг хувийн хүүгийн зөрүүг төсөвт тусгаагүй учраас наймаар тооцогдох аж.
























































Сэтгэгдэл (1)