МСЭ, Монголын сайтуудын холбоо, Хэвлэлийн хүрээлэн, Монголын сонинуудын холбоо, Радио телевизийн академи зэрэг байгууллага сэтгүүлчдийн шинэ жилийг шинэлэг байдлаар нэгдсэн зохион байгуулалтад оруулан тэмдэглэхээр болсон тухайгаа өнөөдөр мэдээлэв.Энэ шинэ жилийг улстөрийн хүчин, бизнесийнхэнээс хараат бусаар тэмдэглэх төдийгүй урлаг соёлын оддыг урихгүйгээр дундаасаа дуу хуураа зохицуулах аж. Мөн янз бүрийн шагнал урамшуулал өгдөгөө болих гэнэ. Гэхдээ албан байгууллагууд шагнал гардуулах ёслолоо тусдаа тэмдэглэж болно гэдгийг онцоллоо. Сэтгүүлчдийн нэгдсэн шинэ жил ирэх сарын 24-нд Мишээл экспо төвд болох бөгөөд энэ жил Хэвлэлийн хүрээлэнгээс зохион байгуулалтын ажиллагааг хариуцах юм байна.

























































Сэтгэгдэл (2)