Нийслэлийн өмчийн харилцааны газраас “Нарантуул” зочид буудлынхныг хууль зөрчиж, нийтийн эзэмшлийн талбайд барьсан хашаагаа буулгахыг шаарджээ. Тус зочид буудлынхан Газрын тухай хуулийг зөрчиж, нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй хашаа, гарааж барьсан байна. Тиймээс энэ оны аравнэгдүгээр сарын 1-ний дотор нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх албан шаардлагыг хүргүүлжээ. Гэвч зочид буудлынхан тус газрыг чөлөөлөх арга хэмжээг одоог хүртэл аваагүй байгаа юм. Т.Энхэлээ
























































