
Хүүхэд багачуудын дунд, томуу, ханиад хатгаа өвчин түгээмэл тархаж байна. Тиймээс 0-5 насны хүүхдүүд дүүргийн эмнэлэгүүдэд цөөнгүй хандаж байна гэдгийг эмч нар хэллээ. Мөн ханиад томуугаас урьдчилан сэргийлэх үүднээс ЭМЯ-аас эцэг, эхчүүдэд дараах зөвлөмжийг хүргэж байгаа аж. Ялангуяа, хүйтний улиралд хүүхдийг дааруулахгүй, тохиромжтой хувцаслах, цэвэр агаарт тогтмол гаргах, чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийх, илчлэг сайтай, шөлтэй хоол өгөх мөн дархлаа дэмжих хоол хүнс хэрэглэхийг зөвлөж байна. Тодруулбал, сармистай шөл, сүү, тарагийг ахиу өгч ундаа чихрийг бага өгөх ёстой аж. Мөн иргэд өөрийн дураар яаран антибиотик хэрэглэхгүй байх, гэрийн хорионы дэглэмд байх шаардлагатайг анхаарууллаа. Учир нь томуутай хүн 5-10 хүнд өвчнөө халдаадаг аж.
Өнгөрсөн оны мөн үеэс томуугийн өвчлөл 0.1 хувиар нэмэгдсэн гэдгийг ЭМЯ-аас мэдээлж байна. Тиймээс иргэд урьдчилсан сэргийлэх арга хэмжээг сайтар авч эмнэлгүүд бэлэн байдлыг байнга хангаж ажиллахыг даалгажээ.
Т.Энхэлээ