Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Бүх зардлыг танаж, 1000 хүн ажилгүй болгосон УИХ төв ганданд 5.5 тэрбум төгрөг өгөх нь ариун явдал уу?

2014-11-14
0
ЖИРГЭХ
Чуулганы хуралдаанаар 2015 оны улсын төсвийг хэлэлцэж  Төв гандангийн өргөтгөлийн барилгад 5.5 тэрбум төгрөгийг төсөвлчихлөө. Эрхэм гишүүд инээд алдаж байгаад ирэх оны өргөл барьцаа их хамбатандаа барьчихсан нь энэ.
    gandantegchinlen_khiidЧуулганы хуралдаанаар 2015 оны улсын төсвийг хэлэлцэж  Төв гандангийн өргөтгөлийн барилгад 5.5 тэрбум төгрөгийг төсөвлчихлөө. Эрхэм гишүүд инээд алдаж байгаад ирэх оны өргөл барьцаа их хамбатандаа барьчихсан нь энэ.

5.5 тэрбум төгрөг бол улсын төсөв нь ягаарчихаад байгаа манай орны хувьд их мөнгө. Өнөөдөр бид төрийн албан хаагчдаа 20-30 мянгаар танаж, бүх байгууллагуудын зардлыг багасгаж байгаа. Ядаж л дутуу барьсан сургууль, цэцэрлэг, эмнэлэгийнхээ барилгыг гүйцээж чадахгүй байдалтай байна. Цаашлаад багш, эмч нарынхаа цалинг нэмж чадахгүй байна шүү дээ. Ганц, хоёрхон жишээ дурдахад бид Түлэнхийн төв эмнэлэгээ барьж чадалгүй гурав дахь жилтэйгээ золгож байна. Түмний 60 гаруй хүүхэдтэй өдөржин зууралдаж буй цэцэрлэгийн багш нарынхаа цалинг нэмж чадаагүй л байна шүү дээ. 

Тийм байтал орлогын маш тодорхой эх үүсвэртэй, эдийн засгийн хувьд бие даан хөгжиж болох бүхэл бүтэн гандан гэх вант улсын өргөтгөлийн барилгад олон тэрбумаар нь мөнгө өгөх ямар шаардлага байна вэ. Эдийн засаг хямарч хамаг байгууллагууд үүд хаалгаа барьж буй энэ цагт өдөртөө 100 саяын орлоготой гандан л ганцаараа хотойхгүй оршин тогтнож байна. Тэгээд ч эдийн засгаас үл хамааран монголчуудын ганданд мөргөх, ном хуруулах, буян үйлдэх тоо буураагүй л байгаа юм. Хэчнээн ядуу тарчиг цагт ч бурхан, номондоо мөргөх үйлээ тасалж байгаагүй ард түмэн бид. Энэ цагт ч яг ижил.

100 сая хол давсан орлоготой байж орчноо сайжруулдаггүй, засвар хийдэггүй, ганц жорлон ч барьчихдаггүй, адаглаад Жанрайсаг бурхныхаа тоосыг ч угааж цэрэвлэчихдэггүй гэх зэргээр Төв ганданг тойрсон шүүмжлэл их. Тэгсэн мөртлөө лам нар нь сарын 70-150 мянган төгрөгийн цалин авдаг гээд энэ байгууллагад ойлгоход бэрх зүйлүүд их бий.

Сүсэгтэн олны өгсөн тэр их мөнгийг юунд зарцуулснаа тайлагнахын оронд улсын төсвөөс нэмж мөнгө авч байгааг нарийн шалгах ёстой гэж зарим хүмүүс үзэж байна. Тэр бүү хэл жил бүр улсаас авдгийг нь мөн сүсэгтэн олны өглөгийн тэр их мөнгө хаачсаныг зохих байгууллагууд нь шалгах ёстой. Ер нь тус газрыг АТГ яагаад тойроод байна вэ.

Бүгд бурханы шашинтан болохоор тэр үү. Ямартай ч улсын мөнгийг хувиарлах эрх мэдэлтэй 76 гишүүн бурхан, номондоо сүсэглээд гандангийн тагтаанд өгдөг мөнгөө энэ жил ч мөн өгчихлөө. Тэргүүн хамба Д.Чойжамц гуай ч мөн 5.5 тэрбумыг авахын тулд их гүйсэн гэнэ. Тэрбээр сүүлийн нэг сар Төрийн ордноор идэвхтэй эргэлдэж улс төрийн хоёр том намын бүлгийн дарга нартай уулзсан талаар эх сурвалжууд хэлж байна. Мөн гишүүдтэй уулзаж энэ жилийнх нь хийморь лундааг өргөж өгнө гэсэн бололтой. 

Ямартай ч манай “мангуу 76” сүсэгтэн олны тэр мөнгийг юунд, хэрхэн зарцуулсан талаарх тайланг нь шалгахын оронд нэмээд 5.5 тэрбумыг өглөө. Тэгээд ч гандан, суварга барьснаар хөгждөг бол бид аль хэзээний хамгийн хөгжилтэй орны тоонд орох байлаа. Хамаг амьтныг зовлонгоос гэтэлгэх амар амгаланг эрэлхийлж үргэлжид асралын сэтгэлээр буян үйлдэн тоост хорвоогийн хоосон чанарыг гэтэлгэх нь бурханы шашны гол философи байдаг. Энэ үүднээс буддын шашныг хамгийн энэрэнгүй шашин хэмээн дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрөх болсон. Харин сүүлийн үед бурханы шашины гол үзэл нэг л өөр тийш яваад байна уу даа.

"Ланд" унасан бурханы олон шавь нар буян гэдгийг жинхэнэ утгаар нь хийхээ болиод удсаныг бид Ажаа гэгээнтнийг эмнэлэг барьж өгсөн тэр үед л гэнэт санасан.

Гурван настай сири хүүгийн нас барахынхаа өмнө хэлсэн "Та нарыг бурханд хэлнэ дээ" гэсэн үг бодогдох юм. 
Т.Энхэлээ
0
ЖИРГЭХ
Санал болгох
Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
Санхүүгийн боловсролын “Сургагч-оюутан багш” хөтөлбөр эхэллээ
Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
“Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум-2026” боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (37)

  • Зочин (49.0.213.146)
    Og og zov
    2018 оны 01 сарын 11 | Хариулах
  • зочин (182.160.35.86)
    сайхан бичжээ. зөв . ганданд яасан гэж яах гэж өгч байгаа юм бэ_ Шоу юм уу юу вэ цэцэрлэг сургууль эмнэлэг энэ тэр барьдаггүй юму
    2014 оны 11 сарын 16 | Хариулах
  • mongolhvv (202.179.0.238)
    harin zob helsen bnaa?? say sayaar olj baij gandan bol bohir zabaan togjiltgui nogoo tsetseg baihgui gazar daa??ug ni burhanii ariun gazar shuu dee?? gandangiin bvh hvrd ni ergehgui gatsaad ebdersen baihad yaj hogshin hvmvvs ergvvlj byin hiih be?? ter hamba lam yahab hvrd ergvvlj mani met shig zoboh bich dee? hamba lamiig solij oor hvneer udirduulj gandan hiid shig hiid bologmoor bnaa? odoo lam bvr l jalgiin neg hiid bosgoj handib abch ooriin hiidiig barij bvh orlogiig abch bayjij bna?zaluu oboo nomtoi lam bvr hiid barij hamba lam bolj bayjihiig moroodoj bnaa?? iimees l jalgiin neg hiid nertei yum bosoj bnaa?100 sayiig bol hedhen sariin orlogo shuu de?odor bvr 30-40000 hvn gandan ochij bna, neg hvn 5000 togrogoor nom ushuulan geed bodoo?? tsagaan saraar bvr 100000 ochij odor bvr nom unshuuldag shuu dee?,
    2014 оны 11 сарын 14 | Хариулах
  • сүхээ (103.229.121.40)
    Хөөе коммет бичиж байгаа зарим халтарууд аа, энэ чинь нөгөө татварын байцаагч нарын нэг өдөр иддэг мөнгө л байна шүү дээ, юунд нь гайхаав аан, Ер нь Монгол улс бурханы шашинтай л юм бол Ганданг өөд нь татах болсон шүү.Юун өдөрт 100 сая та нар энэ тоог ханаас олж авав аа ??? Лам нар 108 төгрөг авдаг ч үнэн, ийм цалинтай улс яаж амьдрах вэ ??, Чи өөртйгөө тэдний оронд тавиад үздээ, ном уншуулах айлд л очно биздээ. үнэндээ энэ хэдэн лам нар үнэн шүшиг бишрлээрээ л Ганданд байгаа шүү дээ.Чи муу халтар нэг өдөр Ганданд очоод үзээрэй чамд тэгэх хувь заяаг даан ч бурхан заяагаагүй л дээ ямар их зардал, ачаалалтай нэг өдрийг өнгөрөөж байна.Ямар чадсан даа л лам нартаа тийм цалин өгөхөв дээ...................
    2014 оны 11 сарын 14 | Хариулах
    • зочин
      чи лам юмуу. гандангаар яадаг юм бэ одоо энэ хэвээрээ байгаа нь их юм. улам дэлгэрүүлж сайжруулах хэрэг байхгүй. харин сүйрээсэй.
      2014 оны 11 сарын 14
    • mongolhvv
      chi bitgii hudalaa yria, gandanii bvh lam jip mashintai bairtai shuu, huraliin daraa ailiin dallaga abah nom unshih geed boon mongo oldog? inenh zaluu lam nar abgaitai shu? iim setgelgui mongo bodson hvmvvs bolson doo?? gandan bitgii hel jijig hiidiin lam narar nom unshuulah gehed oldohgui hvniig ni harj bayn gesen ail ruu ybah durtai?? gandaniin lam nar bol bvr zindaa gargad l jiriin ail ruu ybdagui ee??
      2014 оны 11 сарын 14
    • mongolhvv
      chi bitgii hudalaa yria, gandanii bvh lam jip mashintai bairtai shuu, huraliin daraa ailiin dallaga abah nom unshih geed boon mongo oldog? inenh zaluu lam nar abgaitai shu? iim setgelgui mongo bodson hvmvvs bolson doo?? gandan bitgii hel jijig hiidiin lam narar nom unshuulah gehed oldohgui hvniig ni harj bayn gesen ail ruu ybah durtai?? gandaniin lam nar bol bvr zindaa gargad l jiriin ail ruu ybdagui ee??
      2014 оны 11 сарын 14
  • Энхэлээ гэх сэтгүүлч хэтэрхий популист байна (202.21.115.90)
    Гандан өдөр болгон 100 саяыг олдог гэнэ үү, энэ сэтгүүлч чинь эрүүл ухаантай л байгаа даа. Хаанаасаа гаргаж ирсэн агаарын тоо вэ. Өдөрт 100 саяыг олдог уул уурхайн компани ч ховор байх. Гэтэл цөөхөн хэдхэн сүсэгтэндээ эргэлддэг ганданг ад үзээд ийм хөөсөрсөн тоотой, хийрхүү баримт дэлгэж тавих нь үнэхээр ёс зүй, мэргэжлийн ур чадвар дутмагийн шинж. Ганданд лам нараас гадна энгийн хүмүүс ч ажиллаж байгаа, тэр хүмүүст цалин тавина, дээр нь тэр газарт хэрэглэж байгаа тог,ус, халаалтын зардал гэхэд л том газар учраас зардал нь их гардаг байж таарна. Өөрийн чинь хэлдэг шиг тийм их мөнгө олдог бол Хамба нь тэгж ядартлаа царайчилж явахгүй шүү дээ. Муу л бол хар овоохой гэдэг шиг буддын шашин луу дайрч давшилдагаа болих хэрэгтэй.Нэгэнт эхэлсэн барилгын ажлыг дуусгах нь зөв гэдэг шийдлийг эдийн засагчид хэлээд л байгаа ш дээ. Нийтлэлийн төгсгөлд Сири хүү бурханд ховолно гэсэн байна, сири хүү ямар шашинтай байх вэ гэдгийг өөрөө мэдэж байна уу. Тэд чинь муслимын шашинтангууд. өнөөдөр дэлхийд шашнаас үүдэлтэй дайн муслимын шашинтай улсуудад л гарч байна. Лалын хэт даврагч бүлгийнхний гарт үрэгдсэн хүү тэгж хэлсэн нь Ганданд, бурханы шашинд ямар хамааралтай болж байна эрхэм сэтгүүлч ээ. Гэрийн ажилгүй авгайчуудын цай уухдаа ярьдаг хов жив шиг муухай юм биччихээд тэрийгээ олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тавихаасаа жаахан ич ээ.
    2014 оны 11 сарын 14 | Хариулах
    • зочин
      хамба гуай нь царайчилсан ч гэх шиг. мөнгөнд дуртай хүн. цэцэрлэг бариад өгөөч гэж гуйж явахгүй нь лав. ховдог хүн.
      2014 оны 11 сарын 14
    • mongolhvv
      vnen yum bichsen bnaa ene stgvvlch?? harin chinii lam nar niigemiin omon yamar vvreg hariutsalag vvrch bnaa?he he nogoo bas tsalin ogdog yum uu? gesen onigoo shig lam nar naad tsalingaar chin bish aild ochij dallaga abah nom unshih geed boon mongo olj amidardagiig hvn bvr medenee? chi hudalaa bitgii tenegteed bai l da?gandaniig lam nar bol boon zindaahsan lamuud baidag? jiriin hvn ochoid nom unshuulah gebel estoi gonjee? dandaa darga baychuud gaigui gesen ail ruu ybdag?iim l hvmmvs bolson doo?
      2014 оны 11 сарын 14
  • Зочин (124.158.110.91)
    bii ulsiin ih hurald durgui, gehdeen mongoliin burhan shashnii uv deejden hairtai,..
    2014 оны 11 сарын 14 | Хариулах
    • зочин
      монголын ч гэх шиг би монгол хүн би ганданд дургүй
      2014 оны 11 сарын 14
  • эдийн засагч (103.10.22.242)
    Мөнгөө хүнд хэцүү үед хэрхэн яаж зарцуулах арга ухааныг 76 ямаанд зааж сургахсан.Ямар зүйл дээр бүсээ чангалж болдгийг мэддэгүй юм байхдаа эд
    2014 оны 11 сарын 14 | Хариулах
  • Unshigch (122.201.21.96)
    Shahaani heden mangart ogch baisnaas buyani yilsed zarsan ni zov. Buruu gej bichij bga edgeer hymyys setgelee gegeeryyleh heregtei ym bn
    2014 оны 11 сарын 14 | Хариулах
    • зочин
      энэ буян уу, яг харагдаач
      2014 оны 11 сарын 14
  • Монгол (202.180.216.226)
    Тийм шүү. Энэ бол ариун явадл. Миний татварын мөнгийг бидний улс төрийн хэрүүлээс шал өөр зүйлд зарцуулахыг би лав 2 гараа өрхгөж дэмжинэ. Ёстой яадгийм. Юу ч хийж бүтээсэн зүйлгүй өдөржин интернет ухаад суудаг төрийн албан хаагчдаас Гандангийн буяны хүмүүст өгөх нь үнэхээр АРИУН ЯВДАЛ мөнөөс мөн.
    2014 оны 11 сарын 14 | Хариулах
    • зочин
      бохир ламын үйл хийснээс зүгээрсуусан нь дээр
      2014 оны 11 сарын 14
  • Ямартай ч (202.21.112.202)
    Ямартай ч, Ямартай ч, Ямартай ч, Ямартай ч, Ямартай ч, Ямартай ч, Ямартай ч, Ямартай ч, Ямартай ч, Ямартай ч, Ямартай ч, Ямартай ч, Ямартай ч, Ямартай ч, Ямартай ч, Ямартай ч,Ямартай ч, Ямартай ч, Ямартай ч, Ямартай ч, Ямартай ч,Ямартай ч, Ямартай ч, Ямартай ч, Ямартай ч, Ямартай ч.......??????
    2014 оны 11 сарын 14 | Хариулах
  • zochin (112.72.13.113)
    Ene uls torchidiin alsiin muukhai bodol caana n nuugdaj baina.Mongolchuudiig kharankhui buduulege bailgakh n uls torchidod ashigtai yum baina l daa.Somguuli bolokhod yuch yariad tolgoigiin n erguulne gej bodoj baigaa.Shashnii bodlogiig cegcelekh kheregtei shuu.Ene bol ardchilal yaridag khorongotnuudiin urdaa baridag loozon oor yuch bish Mongoliin ard tumend ueiin ued gai avchirch baisan khar tamkhi...
    2014 оны 11 сарын 14 | Хариулах
  • иргэн (202.170.70.18)
    үүнийхээ оронд сургууль, цэцэрлэг бариасай да
    2014 оны 11 сарын 14 | Хариулах
  • Irgen (124.158.109.78)
    Gandan degchilen hiid bol Mongoliin ard tumnii olonhiin itgel setgeliin bileg temdeg umaa?! End buruu talaas ni bicheed baigaa humuus bol harin mongol humuus bish baina. Mongol huud burhan shajinaa deedlen hundlej ehelsnees hoish mongolchuudiin amidrald mash ih eireg ur dung avchirsan um shuu! Burhan shuteenee ***** buzarlaasai?!
    2014 оны 11 сарын 14 | Хариулах
  • Цэдэв (202.179.0.238)
    Ганданд ямар үхснээ хийж 5,5 тэрбумыг өгдөг байнаа, 70 ХЭДЭН ТЭНЭГЭЭ, ГАНДАН нэртэй мөнгө хүүлэгчид өөрсдөө чадвал амьдар, эс чадвал мөхнө л биз, тэрэн дорвол түлэнхийн төв хэрэгтэй байна шүү дээ, тэр гандан хогоор юугаа хийнэ вэ, устгаад тэр өндөрлөг газэар хэдэн сайхан хороолол барьчих
    2014 оны 11 сарын 14 | Хариулах
    • зочин
      ёстой сайхан хэллээ дээ. Гандан нураасай. мөхөөсэй.монголд ямарч хэрэггүй.Эмнэлэг цэцэрлэг сургууль хэрэгтэй байна
      2014 оны 11 сарын 14
    • Цэдэвт
      Чи ч ёстой үнэхээр үнэхээр тэнэг юм аа. Таг харанхуй байна даа чиний дотор. Сэтгэл гэгээрээсэй гэдэг ном уншихийг зөвлөе
      2014 оны 11 сарын 14
    • БАТАА
      ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД ӨГЧ БАЙСНААС ГАНДАНД ӨГСӨН НЬ ДЭЭР МАШ ЗӨВ
      2014 оны 11 сарын 14
  • наран (103.229.121.207)
    ганданп энэ өгч буй төсвийн хөрөнгө бол буруу зардал шүү дээ.ард бид ганданд хурал хуруулахгэж маш их мөнгө төлдөг шүү дээ эднийх тариф өндөртэй дээ.олны буянг эргээд олонд нь зориулж яагаад бологүй гэж энэ хамба дээдчүүлтэй хамтран их л мөнгө идэж байгаа шүү дээ одоо болих хэрэгтэй
    2014 оны 11 сарын 14 | Хариулах
    • наранд
      Чи хэзээ хэрхэн Гандангийн хамба дээдсүүд мөнгө идснийг сурвалжиж мэдсийм. Том тэнэгтдэг байна шүү. Зүгээр хэрхэн зарцуулахыг нь ойлгохгүй байна гэсэн бол дээр байсан юм. Ядаж л чи өөрийнхөө юм ойлгодоггүйг хүлээн зөвшөөрсөн хэрэг болно доо. Жаахан ч гэсэн гэрэл гэгээ олж хараасай билээ.
      2014 оны 11 сарын 14
  • Зочин (150.129.142.21)
    sain talaas n harj suraach
    2014 оны 11 сарын 14 | Хариулах
    • зочин
      энэ явдалд сайн тал гэж алга даа тэнэгээ
      2014 оны 11 сарын 14
    • за сайн тал нь юу юм бэ лалараа
      2014 оны 11 сарын 14
  • Зочин (202.21.118.98)
    Энэ мөнгөөр ганданг сайхан тоосгүй цэвэрхэн үзэмжтэй болгох байлгүй дээ ...
    2014 оны 11 сарын 14 | Хариулах
    • амар амгалан
      Ямар ч байсан зөв зарцуулна гэдэгт итгэлтэй байна
      2014 оны 11 сарын 14
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
    18 цаг 5 мин
  • Санхүүгийн боловсролын “Сургагч-оюутан багш” хөтөлбөр эхэллээ
    18 цаг 45 мин
  • Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
    18 цаг 50 мин
  • “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум-2026” боллоо
    18 цаг 59 мин
  • ФОТО: "Барилга экспо" олон улсын барилгын үзэсгэлэн нээлтээ хийлээ
    19 цаг 10 мин
  • Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
    19 цаг 37 мин
  • БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
    20 цаг 3 мин
  • Судлаачид Цэрдийн галвын үед байсан 19 урттай, "чихтэй" махчин наймаалжны чулуужсан хэсгийг олжээ
    20 цаг 42 мин
  • Их Британийн хунтайж Луис найман нас хүрч, уламлалт зургаа даруулжээ
    20 цаг 58 мин
  • Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, хоёулаа сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
    21 цаг 23 мин
  • О.Амгаланбаатар “МАД” уран сайхны киногоор дэлгэцнээ эргэн ирлээ
    21 цаг 26 мин
  • Африкийн хамгийн том нисэх онгоцны буудлыг Этиоп улсад 12.5 тэрбум доллараар барьж байна
    22 цаг 8 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: 17 км гаруй борооны ус зайлуулах шугам угсарлаа
    22 цаг 14 мин
  • Николас Мадурог баривчлахад оролцсон цэрэг уг ажиллагаанаас 400 мянган ам.долларын ашиг олсон хэргээр баривчлагджээ
    23 цаг 45 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: Нийслэлийн хэмжээнд 3933 нэгж талбарт газар чөлөөллөө
    23 цаг 50 мин
  • СТАТИСТИК: Домог болох бөхчүүдийн бага цолтойдоо шөвгөрч, тодордог АВАРГА цолны барилдаан
    23 цаг 57 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: Хот нийтийн аж ахуйн салбарт 300 орчим машин техникээр парк шинэчлэл хийлээ
    Өчигдөр 10 цаг 14 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Дэлхийн хамгийн том номын сангуудын нэг Конгрессын номын сан байгуулагджээ
    Өчигдөр 09 цаг 52 мин
  • Кино календарь: Энэ онд нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • УИХ: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    Өчигдөр 09 цаг 33 мин
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
24 баримт
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК