Нийслэлийн Эрүүл мэндийн газрын эрүүл мэндийн статистик үзүүлэлтээр 01-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 95 бүртгэгдсэнээс 48 тохиолдол буюу 50.52 хувь нь осол гэмтлийн шалтгаанаар эндсэн байна.Эндэгдэлийн 77.08 хувь нь түлэгдэлт , 18.75 хувь нь зам тээврийн ослоор, 2.08 хувь нь хахсан, 2.08 хувь нь өндрөөс унаж нас барсан гэсэн судалгаа гарчээ. Эдгээр осол эндэгдэл нь эцэг эхийн анхаарал болгоомжгүй байдлаас болсон байна. Иймд эцэг эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулан, болзошгүй осол гэмтлээс урьдчилан сэргийлэхийг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас анхааруулж байна.
























































