Өнөөдөр болох зарим үйл явдлыг танилцуулж байна.11:00 цагаас БШУЯ-ны 401 тоотод Боловсролын салбарт цоо шинээр нэвтрүүлж байгаа "Боловсролын салбарын мэдээллийн систем"ийг танилцуулна.
11:00 цагаас Хэвлэлийн Хүрээлэнд Монгол Улс нь цоохор ирвэсийн тоогоор дэлхийд хоёрдугаарт ордог бөгөөд цоохор ирвэсийг хамгаалахад тулгамдаж байгаа асуудлаар Байгаль орчны сэтгүүлчдийн “Ногоон дэлхий” клуб, “Англо- Американ” ХК мэдээлэл хийнэ. Мөн энэ үеэр байгаль орчны 2014 оны шилдэг бүтээлийн уралдааны талаар танилцуулна.
13.00 цагаас Оюутны талбайд /МУИС-ийн хичээлийн II байрны урд/ Монголын оюутны холбооноос "Олон улсын оюутны эрхийн өдөр"-ийн хүрээнд боловсролын шинэчлэл, боловсролын талаар төрөөс баримтлах бодлого, оюутан суралцагчдад хандсан төрийн үйлчилгээг нэмэгдүүлэх, сайжруулах чиглэлээр оюутан суралцагчдын дуу хоолойг хүргэх зорилготой цуглаан болно.
























































