Хуулийн төв байгууллагуудын ажилтан албан хаагчдын дунд жил бүр уламжлал болон зохион байгууллагддаг спортын тэмцээн уралдаан 2014 оны 11-р сарын 14-нөөс 23-ны өдрүүдэд болох гэж байна. Шилжин явах цомын төлөөх 2014 оны тэмцээнийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулж байгаа ба мэргэжил нэгт хуульч нөхдийнхөө чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, эрүүл оршихуйг төлөвшүүлэхэд чиглэгджээ.Тэмцээн нь Шатар, Снукер биллъяард, Ширээний теннис, Волейбол, Сагсан бөмбөг гэсэн спортын 5 төрлөөр зохион байгуулагдана.
























































