Монгол улс гурван сая дахь иргэнээ хүлээн авлаа гэх мэдээлэл цахим ертөнцөөр тархаад буй. Тэгвэл дээрх мэдээллийг худал болохыг Үндэсний статистикийн хорооноос мэдэгдлээ. Тэд энэ талаар “Гурван сая дахь иргэн төрсөн гэх мэдээлэл худал. Мөн яг одоо хүн амын тоо хэд байгааг хэлэх боломжгүй. Учир нь хүн амын тоог мэдэгдчихвэл, өдөрт 150 хүүхэд төрдөг бөгөөд үүнийг барагцаалан тооцож, гурван сая дахь иргэнийг төрүүлэх гэсэн жирэмсэн эхчүүд хүчээр буюу кесераво хагалгаагаар амаржих нь ихсэх хандлагатай болно. Тиймээс үүнийг мэдэгдэх боломжгүй бөгөөд хүн амын тоолууран тоон ил мэдээллийг түр хугацаанд хаасан байгаа” гэсэн юм.Гурван сая дахь иргэнийг энэ оны сүүл ирэх оны эхээр төрнө гэж тооцоолж байгаа билээ. Мөн гурван сая дахь иргэн болж Монголд төрөх 21 аймаг, нийслэлийн 9
дүүргийн тус бүр нэг, нийт 30 хүүхдийг гурван өрөө байраар мялаахаа
амласан. Мөн энэ өдөр төрсөн хүүхэд бүрт гурван сая төгрөгийн тэтгэмж
үзүүлэх юм.
Т.Энхэлээ
























































