Монгол, Оросын иргэд энэ сарын 14-нөөс эхлэн харилцан визгүй зорчиж эхэлсэн билээ. Тэгвэл тус үйл явдлын албан ёсны нээлт өчигдөр Алтанбулаг боомтод болов. Уг арга хэмжээнд Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Л.Болд, УИХ-ын зарим гишүүн, ИХШХЕГ-ын дарга Б.Пүрэвдорж нар оролцож, харилцан визгүй зорчилтыг албан ёсоор нээсэн юм.Уг хэлэлцээр хэрэгжиж эхэлсний эхний өдөр буюу энэ сарын 14-нд Монголын 530 гаруй иргэн ОХУ руу хил гарч, Оросын 300 орчим иргэн Монгол Улс руу нэвтэрсэн гэдгийг ИХШХЕГ-аас мэдээллээ.

























































Сэтгэгдэл (1)