Иргэд харилцан зорчих нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу бүх төрлийн гадаад паспорттай хоёр улсын иргэд 11 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн 30 хүртэл хоногоор харилцан визгүй зорчиж эхэлсэн билээ.

Хоёр улсын иргэд харилцан визгүй зорчиж эхлэх ёслолын арга хэмжээ Алтанбулаг авто замын боомтод 11 дүгээр сарын 16-ны өдөр болж, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Б.Пүрэвдорж, Шалган нэвтрүүлэх газрын дарга Г.Ганбат, Сэлэнгэ аймаг дахь газрын албан хаагчид оролцлоо.
ИХШХЕГ-ын дарга Б.Пүрэвдорж: Монгол Улсад тавтай морилохыг урьж байна
“Энэхүү хэлэлцээр хэрэгжсэнээр Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний зах зээл нэмэгдэх, аялал жуулчлал эрчимжих, худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн ашиг орлого өсөх өргөн боломж нээгдэж байна. Боломжийг үр дүнтэй ашиглахын хамт тухайн иргэн анх орсон өдрөөс 180 хоногийн туршид 90 хоногоос илүүгүй байх ёстойг анхаарч мөрдөх учиртай.
Харин 30 хоногоос дээш хугацаагаар зорчих, оршин суух, хөдөлмөр буюу арилжааны үйл ажиллагаа эрхлэх бол зохих ангиллын виз авна.
Монгол Улсын иргэд хөрш улсдаа визгүй зорчих эрхээ эдлэхдээ хууль дүрмийг ягштал баримталж, энгэр дэх паспортын хамт эх орон, үндэстний нэр хүнд хамт явааг үргэлж анхаарна гэдэгт итгэж байна.
Манай байгууллага нь улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган, нэвтрүүлэх, Монгол Улсад зорчих гадаадын иргэнд виз олгох чиг үүрэг бүхий иргэдэд үйлчлэх үүд хаалга, нүүр царай болсон байгууллагын хувьд олон жилийн найрсаг хамтын ажиллагаат ОХУ-ын иргэдийг Монгол Улсад тавтай морилохыг урьж байна.”
Хэлэлцээр хэрэгжиж эхэлснээс хойш буюу 11 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар Алтанбулаг, Сүхбаатар боомтоор нийт хил нэвтэрсэн зорчигчийн харьцуулсан тоотой танилцана уу.

Хоёр улсын иргэд харилцан визгүй зорчиж эхлэх ёслолын арга хэмжээ Алтанбулаг авто замын боомтод 11 дүгээр сарын 16-ны өдөр болж, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Б.Пүрэвдорж, Шалган нэвтрүүлэх газрын дарга Г.Ганбат, Сэлэнгэ аймаг дахь газрын албан хаагчид оролцлоо.
ИХШХЕГ-ын дарга Б.Пүрэвдорж: Монгол Улсад тавтай морилохыг урьж байна“Энэхүү хэлэлцээр хэрэгжсэнээр Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний зах зээл нэмэгдэх, аялал жуулчлал эрчимжих, худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн ашиг орлого өсөх өргөн боломж нээгдэж байна. Боломжийг үр дүнтэй ашиглахын хамт тухайн иргэн анх орсон өдрөөс 180 хоногийн туршид 90 хоногоос илүүгүй байх ёстойг анхаарч мөрдөх учиртай.

Сэтгэгдэл (1)