Тохижилт үйлчилгээний компани буюу ТҮК –ийн шилдэг ажилчдыг 11 дүгээр сарын 27 -ноос 12 дугаар сарын 02 -ныг хүртэл Хонконг, Сингапураар аялуулахаар шийдвэрлэсэн. Тэрхүү эрхийн бичгийг өнөөдөр 16 цагаас Улаанбаатар хотын захирагч, хотын дарга Э.Бат – Үүл гардуулж өгөх юм байна. “Хоггүй хороо, хоггүй гудамж” болзолт уралдаанд шилдгээр шалгарсан 11 талбайн үйлчлэгч, 3 жолооч, 2 хог тээврийн машины ачигч, 1 цэцэрлэгжүүлэгч гээд нийт 17 ажилтнууд Хонконг, Сингапур руу аялна.
























































