Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж их хэмжээний зээл авсан хэрэг өнгөрсөн оноос олон нийтэд ил болж нэлээд шуугиан дэгдээж байсан. Улмаар энэ асуудлаас болж "Эрдэнэт" үйлдвэрийн санхүүгийн байдал хүндхэн байгаа юм. Тиймээс асуудлыг шийдвэрлүүлэхээр Лондонгийн Арбитрийн шүүхэд хандаад жил гаруйн хугацаа өнгөрлөө. Харин арбитрын шүүхээс уг хэргийг тун удахгүй шийдвэрлэж, хариуг хэлэхээр болж байгаа талаар албаны эх сурвалж онцоллоо. Ингэхдээ манай талд нааштай шийд гарч магадгүй байгааг хуулийнхэн хэлээд байгаа юм.Түүнчлэн, тус үйлдвэрийн агуулахад ашиглагдахгүй хураагдагдсан бүтээгдэхүүнийг худалдан борлуулах үйл ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулж байна. Энэ жилийн хувьд 1.8 тэрбум хөрөнгө худалдан борлуулжээ.
Д.Дуулим


























































Сэтгэгдэл (2)