Монголын Нутгийн Удирдлагын Нийгэмлэгээс Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Нутгийн удирдлагын байгууллагуудын чадавхийг нэмэгдүүлэх зарим асуудал” сургалт семинарыг 2014 оны 11 сарын 14, 15-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Тус семинарт НИТХ-ын дарга, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Д.Баттулга тэргүүтэй Нийслэл болон 9 дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлуудын удирдлагууд, төлөөлөгч нар оролцлоо. Тус сургалт, семинарын хөтөлбөрийн багт Монгол Улсын Хууль зүйн яам /Хууль сахиулах бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтэс/, Улаанбаатар хотын Цагдаагийн газар /Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс/, Замын Цагдаагийн газар, МУИС-ын Хуулзүйн сургууль, НИТХ-ын дэргэдэх Иргэний зөвлөл, Монголын Оюутны Холбоо, Монголын Сурагчдын холбоо зэрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж буй төрийн болон сургалт, эрдэм шинжилгээний, иргэд, олон нийтийн байгуулагуудыг татан оролцуулсан явдал нь арга хэмжээний ач холбогдол, үр дүнд чухал нөлөөтэй байлаа.
Сургалт семинарт Хууль эрх зүйн салбарын шинэчлэлийн хүрээнд хийгдэж буй “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай” болон “Согтууруулах ундааны хяналтын тухай” хуулийн төслийн хэлэлцүүлэг, иргэд, олон нийтийн байгууллагуудын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр санаачлан хийж буй ажлын үр дүн, сайжруулах санал, Цагдаагийн байгууллагуудаас Нийслэл, дүүргүүдийн ИТХ-ын байгууллагуудтай гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Мөн Нийслэл болон 9 дүүргийн ИТХ-уудын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлүүд өөрсдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр дүүрэг, хороондоо хийж хэрэгжүүлж үр дүнд хүрсэн, сайн туршлага болохуйц ажил, санаачлагуудаа танилцуулан харилцан мэдээлэл солилцлоо.
Уг арга хэмжээг зохион байгуулсан Монголын Нутгийн Удирдлагын Нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Ц.Батгэрэл өөрийн байгууллагынхаа зорилго үйл ажиллагааг танилцуулж, Нутгийн удирдлагын байгууллагуудыг чадавхжуулах чиглэлээр цаашид олон талын санал санаачилга гарган идэвхтэй хамтарч ажиллана гэдгээ илэрхийллээ. Тус сургалт семинарт оролцогчдоос гаргасан санал санаачилгуудыг нэгтгэн Монголын Нутгийн Удирдлагын Нийгэмлэгээс нэгдсэн УРИАЛГА гарган оролцогч байгууллагуудад хүргүүлж байгаа бөгөөд түүнийг нийслэл, дүүргүүдийн нутгийн удирдлагын байгууллагууд дэмжиж хэрэгжүүлж ажилласнаар иргэд, олон нийтийнхээ амар тайван, аюулгүй амьдралын төлөө хийж хэрэгжүүлэх ажилд томоохон ахиц гарна гэж үзэж байна.
Д.Ундрах /24tsag.mn/


























































Сэтгэгдэл (1)