Эбола вируст халдварын тархалт 11 дүгээр сарын 09-ний өдрөөс хойш 314 тохиолдлоор нэмэгджээ2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд дэлхийн 9 улсад тус вируст халдвар бүртгэгдэж, 14479 хүн өвчилснөөс 5226 (36%) хүн нас барсан байна.
11 дүгээр сарын 09-ний өдрөөс хойш өвчний тохиолдол 314, нас баралт 17 хүнээр тус тус нэмэгдсэн байна. Гвиней, Либери, Сьерра-Леон улсад өвчлөлийн тархалт нэмэгдсэн хэвээр байгааг ДЭМБ-аас мэдээлж байна.
Нийт 570 эрүүл мэндийн ажилтан өвчилж, 324 (56%) хүн нас барсан бөгөөд өмнөх мэдээнээс хойш 4 шинэ тохиолдлоор нэмэгджээ.
Мали улсад нийт 6 тохиолдол бүртгэгдсэний 5 нь нас барсан байна. Эдгээрийн 2 нь эрүүл мэндийн ажилтан байсан байна. Одоогийн байдлаар өвчтөнүүдийн ойрын хавьтлын 384 хүнийг илрүүлсэн бөгөөд үүний 96 нь эрүүл мэндийн ажилтан байна.
Д.Дуулим

























































