БНХАУ-д шувууны томуугийн А хүрээний H7N9 вирусын халдвараар 177 хүн нас баржээ. БНХАУ-д шувууны томуугийн А хүрээний H7N9 вируст халдвар 2013 оны 04 дүгээр сараас эхлэн бүртгэгдсэн бөгөөд 2014 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр тус вируст халдвараар шинээр 3 хүн өвчилж, 1 хүн нас барсныг ДЭМБ-аас албан ёсоор мэдээллээ.Одоогийн байдлаар /2013 оны 04 дүгээр сараас хойш/ тус вируст халдварын нийт 458 тохиолдол бүртгэгдэж, 177 хүн нас барсан бөгөөд БНХАУ, Тайвань, Хонг Конг, Малайз улсад тус тус бүртгэгдсэн байна.
Д.Дуулим

























































