Прокурорын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөнд оролцож байгаа аймгийн прокурор, орлогч прокурор, сум дундын ахлагч прокурорууд 2014 оны арваннэгдүгээр сарын 19-ны өдөр Нийслэлийн прокурорын газрын үйл ажиллагаатай танилцаж практик сургалтанд хамрагдлаа.Нийслэлийн прокурорын газрын үйл ажиллагаатай танилцах ажиллагааг нийслэлийн прокурор Б.Бат-Орших нээж байгууллагынхаа бүтэц, зохион байгуулалтын талаар товч танилцуулж, нийслэлийн хэмжээнд 200 гаруй прокурор ажиллаж байгаа бөгөөд ажлын ачаалал их байгааг тэмдэглэж, сүүлийн үед мөнгө угаах гэмт хэрэг, хар тамхи мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсч байгаа тул энэ төрлийн гэмт хэрэгт хяналт тавих арга ажиллагаанд прокуроруудыг суралцуулах шаардлага гарч байгааг тэмдэглэлээ.
Нийслэлийн прокурорын орлогч Д.Баянжаргал “Нийслэлийн прокурорын газрын удирдлага зохион байгуулалт, дотоод ажлыг үр дүнтэй явуулахад анхаарах асуудал” сэдвээр практик сургалт явуулж, ажлын арга барилынхаа талаар мэдээлэл хийлээ.
Нийслэлийн прокурорын газраас “Шалгалт хийхэд анхаарах асуудлын талаар” зөвлөмж боловсруулж гаргасан нь ажлын зөв эхлэл болсон байна. Тэрээр мэдээлэлдээ прокурорын байгууллагын удирдлага зохион байгуулалт, дотоод ажилд ажлын төлөвлөлт, зөвлөлийн хуралдаан, хугацаатай үүргийн биелэлт, прокуроруудын сургалт зэрэг 21 төрлийн ажил хамаарч байгаа гэдгийг тэмдэглэж энэ ажлын төрөл, чиглэл тус бүрээр анхаарах асуудлыг танилцууллаа.
Нийслэлийн прокурорын газар УЕПГ-аас ирүүлж байгаа мэдээлэлд дурьдсан асуудлыг ажил хэрэг болгоход анхаарч Нийслэлийн прокурорын тушаалаар “Мэдээллийн мөрөөр зохиох ажлын аргачлал”-ыг баталж мөрдөж ажилласан байна.
Нийслэлийн прокурорын газар “Мэдээлэл лавлагааны цэг”-ийг орчин үеийн шаардлагад нийцүүлэн байгуулж, иргэдийг хүлээн авч, гомдол хүсэлтийг цахимаар бүртгэн авч шийдвэрлэлтийг нь шууд дэлгэцээр харуулж байгаагийн гадна архивын лавлагаа зэрэг асуудлаар мэдээллийг шуурхай өгдөг болсон байна.
Д.Ундрах /24tsag.mn/


























































Сэтгэгдэл (1)