Цагдаагийн төв, харьяа нэгж, нутаг дэвсгэрийн болон тодорхой нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагын хүний нөөцийн ажилтнуудад мэргэжлийн арга зүйн зөвлөгөө өгөх, хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах эрх бүхий албан тушаалтнуудад Авлигын эсрэг хууль, нийтийн албанд нийтийн болон хувийн хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, "ХАСХОМ"-ийн цахим бүрдүүлэлтийн программд ажиллах дадлага, сругалт явуулж байна.Сургалтанд цагдаагийн төв, харьяа, нэгж, нутаг дэвсгэрийн болон тодорхой нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагын хүний нөөцийн мэргэжилтэнүүд хамрагдлаа.
Энэ үеэр хүний нөөцийн бодлого, үйл ажиллагааны чиглэл, авлигын эсрэг хууль, нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, хуулийн хэрэгжилийг хангах чиглэлээр сургалт явууллаа.
Мөн ХАСХОМ-ийн цахим бүрдүүлэлтийн программд цагдаагийн байгууллагын бүтэц, зохион байгуулалт шинэчлэгдсэнтэй холбогдуулан байгууллагынхаа алба хаагчдыг шилжүүлэн татаж авах, шилжилт хөдөлгөөн хийх тухай Дотоод хяналт аюулгүй байдлын газраас зохион байгуулсан юм.
Д.Ундрах /24tsag.mn/

























































