Дүүргийн 2 дугаар прокурорын газраас 2014 оны эхний 10 сарын байдлаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 10 судалгаа хийж дүгнэн, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн нөхцөл байдал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх талаар Иргэдийн Хурлын төлөөлөгчдийн дарга нарт танилцуулга хүргүүлсний зэрэгцээ, харъяа дүүргийн нутаг дэвсгэрийн ерөнхий боловсролын сурагчдын дунд хууль зүйн тодорхой сэдвүүдээр сургалт зохион байгуулсан байна.Мөн Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд гэмт хэрэг үйлдсэн насанд хүрээгүй этгээд болон гэмт хэрэгт өртөж болзошгүй хүүхдүүдийн судалгааг, дүүргийн “ Боловсрол-хүүхэд” төвд хүргүүлэн, хамтран ажиллаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/

























































