Иргэд халамжийн мөнгөө авч чадахгүй байгаа талаар холбогдох газруудад нь гомдол гаргах болсоныг эх сурвалж мэдээллээ. Харин халамжийнхан санүүжилт байхгүй хэмээн буцаагаад байгаа аж. Тухайлбал, төрөөс олгодог хүүхдийн 20 мянга, жирэмсэн эхчүүдийн 40 мянгыг банкуудаас авах гэтэл “Орж ирээгүй байна. Хэдэн төгрөг орж ирсэн нь дууссан” гэж хэлж байгаа гэнэ. Энэ мэт мөнгөө авч чадахгүй байгаа иргэд бухимдалтай байна.
Д.Дуулим

























































