Хуульчийн мэргэжлийн шалгалтыг Хуульзүйн яам, Хуульзүйн үндэсний хүрээлэн хамтран энэ сарын 12-14-ны өдрүүдэд зохион байгууллаа.Шалгалтын хувьд сорилгын ба бодлогын хэсгээс бүрдсэн бөгөөд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан зохицуулалтыг удирдлага болгон гурван шалгагчийн дундаж оноогоор нийтдээ бүх гүйцэтгэлийг ажлын 5 хоногт багтаж үнэлж дуусган хариуг мэдэгдсэн байна.
Энэ удаагийн шалгалтад 1698 эрх зүйч оролцож, 747 хүн сорилгын шалгалтад тэнцэн бодлогын шалгалт өгсөн юм.

























































