Их Чингис хааны мэндэлсний өдрийг тохиолдуулан өнөөдөр 14.00 цагаас Монгол бөхийн өргөөнд улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан болно. Монгол бахархлын өдөрт зориулсан энэхүү барилдаан ийн гурав дахь жилдээ болох гэж байна. Өнөөдрийн барилдаанд 2014 оны сар шинийн барилдаанаас эхлэн наадам болон
Нийслэлийн 375 жилийн ойн барилдааныг оролцуулан нийт 17 барилдаан
хамруулан тооцсон чансааг гаргажээ. Чансаанд 200 бөхийн нэр гарсан
бөгөөд эднээс 128 нь барилдах юм байна.
























































