Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Гайхамшигт Монгол орондоо эв эеийг хичээн, их хэргийг бүтээхээр зориг шулуудан зүтгэцгээе”

2014-11-23
0
ЖИРГЭХ

2014-11-23namsrai_bigЧИНГИС ХААН ОДОН ГАРДУУЛАХ ЁСЛОЛД АКАДЕМИЧ Х.НАМСРАЙН ХЭЛСЭН ҮГ

Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө,
Эрхэм УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд ээ,
Хүндэт зочид оо,

Их эзэн Чингис хааны өдөр буюу Монгол бахархлын өдөр улсынхаа Ерөнхийлөгчөөс төр улсын эрхэм дээд шагнал “Чингис хаан” одон хүртсэндээ миний бие туйлын их баяртай байна.

Энэхүү нэр хүндтэй шагнал бол эх орны хөгжил, дэвшлийн  гол хөдлөгч хүч зүтгүүр нь шинжлэх ухаан болохыг онцгойлон үзэж, зохион бүтээх сэтгэлгээ, судалгаа шинжилгээг орчин үеийн түвшинд хүргэхэд монголын эрдэмтэд, авъяаслаг залуу судлаачид, боловсрол, шинжлэх ухааны ажилтнууд, нийт бүтээлч ард түмэндээ судлаач миний биеэо төлөөлүүлэн урам хайрлаж байгаа монгол төрийн минь гүн хүндэтгэл гэж үзэж байна.

Шинжлэх ухаан нь байгаль, нийгмийн үзэгдэл, хөгжил хөдөлгөөний зүй тогтлыг бодит үнэнд тулгуурлан бичдэг бөгөөд бодит үнэн нь хязгааргүй олон давхар хальсны цаана маш нуугдмал хэлбэрээр орших учир судлаачдаас нөр их хичээл зүтгэл, уйгагүй хөдөлмөр, тэвчээр хатуужлыг шаардана. Энэ нь  монгол хүний хувьд, эх дэлхийтэйгээ өдөр бүр харилцаж, байгалийн хатуу ширүүнтэй цаг мөч уралдан, хоёр нарны хооронд чөлөө завгүй ажилладаг малчдын маань амьдралын хэв маягтай адил төстэй бөгөөд хүйн холбоотой гэж үзэж болно. Иймээс ч өвөг дээдэс маань аливаа асуудалд ул суурьтай, холч мэргэн, уужуу тайвуу хандаж, эрдэм номыг эрхэмлэн хүндэтгэж ирсэн билээ.

Олон мянган жилийн турш үе үеийн төр улс маань эв эеийг хичээн, хамтын мэргэн ухаанаар улс орноо жолоодон хөтөлж , өнөөдрийн амжилтад хүрсэн арвин баялаг түүхтэй.  Их эзэн Чингис хаан “Дөрөөгөө мулталж, газарт бууж, их гүрнийг төвхнүүлэхэд” одоогийн хэллэгээр шинжлэх ухаанч сэтгэлгээгээр хандахыг эрхэмлэн захисан байдаг.

ХХ зууны дунд үеэс эхлэн манай оронд орчин үеийн шинжлэх ухааны үндэс суурь тавигдан МУИС, ШУА болон хүрээлэн, төвүүд байгуулагдаж, залуучууд маань “Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас эрдэм номыг өвөртлөн ирж, тэр үеийн олон улсын төв, ялангуяа ОХУ–ын ШУА–ийн эрдэмтэдтэй мөр зэрэгцэн ажиллаж, номын арвин их туршлагатай эрдэмтэд болсноор өнөөдрийн монголын шинжлэх ухааны тулгуур багана болсон билээ.

Эх орондоо шинжлэх ухааныг хөгжүүлэхэд Базарын Ширэндэв, Цэндийн Дамдинсүрэн, Бямбын Ринчен, Шадавын Лувсанвандан, Намсрайн Содном зэрэг нэрт эрдэмтэд онцгой гавьяа байгуулсан юм.

Судалгааны маань салбар бол физик юм. Физик 14 тэрбум жилийн өмнө их гэрэл туяа цацруулан үүссэн тэр мөчөөс өнөөдрийн бидний бахархлын өдөр хүртэлх ертөнцийн хөгжлийн замын зургийг гаргаж, түүний бүтцийг бүрэлдүүлэгч од эрхсээс авахуулаад атом, цөм, эгэл бөөмсийн нэгдмэл, зүй тогтол, нууцыг тайлах гол гол томьёолол, зарчмуудыг боловсруулдаг билээ. Нөгөө талаас физик нь орчин үеийн техникжсэн нийгмийн амьдралын бүхий л хэрэгцээг хангадаг машин техник, багаж хэрэгсэл, эд юмсыг зохион бүтээж үйлдвэрлэх нөр их ажлын онолын тооцооны үндэс нь болдогоороо шинжлэх ухааны хамгийн гайхамшигтай салбар мөн.

Миний бие бусад онолын физикч эрдэмтдийн нэгэн адилаар ертөнцийн бүтцийн тулгын чулуунууд болох эгэл бөөмсийн хоорондох харилцан үйлчлэлийг түүний дөрвөн багана нь болох хүндийн буюу таталцлал, цахилгаан соронзон, сул ба хүчтэй гэсэн хүчнүүдийн тусламжтайгаар бичих судлагаанд оролцдог. Бичлэгийн явцад математик аргын хувьд хэт ягаан туяаны салалт хэмээх шийдэж боломгүй мэт зарчмын хүндрэлтэй тулгардаг юм. Энэ хүндрэл нь Исаак Ньютоны үеэс эгэл бөөмсийг дотоод бүтэцгүй цэгэн биет гэж үзсэнээс үүдэн гарсан юм. Туршлагаар хэмжиж болдог аливаа физик хэмжигдэхүүний онолын тооцоо хязгааргүй утга авдаггүй тийм төгслөг онолыг боловсруулах гэж эрдэмтэд сүүлийн 70 жилийн турш янз бүрийн санаа бодол, таамаглалыг дэвшүүлэн ажиллаж байна. Тэдгээрээс миний судалгааны ажилтай холбоотой зарим үр дүнг дурдвал, хэрэв эгэл бөөмсийг утсан бүтэцтэй, эсвэл бөмбөлгөн бүтэцтэй гэж үзвэл түүний хэмжээ нэг сантиметрийг зуун мянган их наяд тоонд хуваасантай дүйцэх тийм өчүүхэн бага болно.

 Эгэл бөөмсийн хөдөлгөөн дотор нь явагддаг бичил огторгуй бидний ердийн амьдралын дөрвөн зүг найман зовхист чөлөөтэй хөдөлж болдог гурван хэмжээст орон зайнаас шинж чанараараа тэс өөр юм. Жишээ нь гурваас их олон хэмжээстэй эсвэл аалзны шүлсний торон буюу метро шиг нүхэлсэн хоолойнууд, эсвэл дов сондуултай газраар давхиж яваа машины донслогоо шиг тийм санамсаргүй хөдөлгөөн өгдөг бүтэцтэй байж болох таамаглалуудыг гарган тавьдаг билээ.

Онолын физикийн судалгаа хэтэрхий нарийн төвөгтэй бөгөөд судлаач эрдэмтдээс дээд зэргийн хүчин чармайлт, өргөн мэдлэг, их хичээл хөдөлмөрийг шаардана. Физикчид заримдаа судалгааны явцад санаанд оромгүй шинэ шийдэл, шинэ чиглэлийг шинжлэх ухааны бусад салбарт санамсаргүй олох нь их. Жишээ нь, биднийг хүрээлэн буй ердийн бодистой нийлэх л юм бол гэрэл туяа болон алга болдог эсрэг буюу антибодисыг цаасан дээр нээсэн Английн их эрдэмтэн, Нобелийн шагналт Поль Дирак математикийн цоо шинэ салбар болох өргөтгөсөн функц буюу Диракийн дельта функцийг олсон юм. Миний бие 2012 онд цэвэр тохиолдлоор интеграл дифференциал тооллын зарим бодлогыг хүүхэд бүрийн сайн мэдэх геометрийн  гурвалжны  Пифагорын  теорем шиг түгээмэл томьёогоор боддог арга олсон нь эрдэмтдийн санаа бодолд нийцэн АНУ–д хэвлэгдэж, Сингапурт хэвлэлд шилжээд байна.         

Орчин үед физикчид байгалийн нууцыг бараг нээж дууссан гэмээр гайхамшигтай үр дүнгүүдийг гарган авсан. Жишээ нь, биднийг хүрээлэн буй үй түмэн бодис 20–иодхон эгэл хэсгээс тогтох ба ертөнцийн үүслийн анхны гэрлээс бидний мах бодийг бүтээдэг бодислог буюу жин татдаг масс бий болдог механизмыг 2012 оны 7 дугаар сарын  6–нд нээсэн юм. Дээр дурдсан байгалийн дөрвөн багана болох дөрвөн хүч маань нэг хүчний дөрвөн тал болж,  бодисын нэгдсэн онол, супер буюу дээд нэгдлийг физикчид томьёолон гаргаад байна.

Ертөнц маань 100 тэрбум одны аймгаас тогтох ба нэг аймаг  нь 100 тэрбум одыг өөртөө багтаасан байдаг. Тэгвэл тэдгээрийн нэг нь болох сүүн зам буюу тэнгэрийн заадас хэмээх манай аймаг дотор бидний амьдралыг тэтгэгч нар маань гэрэлтэж, түүнийг түшсэн хөх цэнхэр гаригийн хоймрыг эзэгнэнхэн байршсан эцэг өвгөдийн минь бидэнд өвлүүлж үлдээсэн энэхүү гайхамшигтай Монгол орондоо бид эв эеийг хичээн, гар гараасаа хөтлөлцөж, бүдэрсэн заримыгаа татан босгож, залуучууд ахмадаа хүндэтгэн, ахмадууд залуучуудаа хөтлөн их хэргийг бүтээхээр зориг шулуудан зүтгэцгээе.

Мөнх хөх тэнгэр минь ивээг.
Төр улс, түмний заяа өөдөө байг.
Та бүхэндээ маш их баярлалаа
0
ЖИРГЭХ
Санал болгох
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
ӨНӨӨДӨР: “Жендэр ба нийгмийн өөрчлөлт” эрдэм шинжилгээний хурал болно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    8 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    46 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    1 цаг 2 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    1 цаг 23 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    1 цаг 26 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    2 цаг 27 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    2 цаг 37 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    3 цаг 31 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    3 цаг 34 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    3 цаг 51 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    4 цаг 35 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    5 цаг 22 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    5 цаг 37 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    6 цаг 18 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    6 цаг 42 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    6 цаг 45 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    6 цаг 51 мин
  • Маргааш өглөө МУГТ Э.Цэндбаатартай тулалдах Мухаммадхужа Якубов гэж хэр тулаанч вэ?
    6 цаг 58 мин
  • Монгол Улс COP17-ыг даргалагчийн хувиар хурлын үр дүнг дэлхийн удирдагчдад танилцууллаа
    7 цаг 9 мин
  • ӨНӨӨДӨР: “Жендэр ба нийгмийн өөрчлөлт” эрдэм шинжилгээний хурал болно
    7 цаг 19 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Тоглолт, караоке, телевизийн шоунд дуу ашигласны төлбөрийн тариф тогтоолоо
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Тоглолт, караоке, телевизийн шоунд дуу ашигласны төлбөрийн тариф тогтоолоо
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК