Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг Монгол бахархлын өдөр болгон
тэмдэглэж байх зарлигийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2012 онд гаргаж байсан.
Өвлийн тэргүүн сарын шинийн 1 буюу өнөөдөр уг өдөр тохиож байна. Энэ
өдрийг тохиолдуулан Монголын Үндэсний Музей олон нийтэд нээлттэй ажиллах
ба энэ өдөр 16 хүртэлх насны хүүхдүүд, ахмадууд үнэ төлбөргүй
үйлчлүүлэх аж.
























































