Прокурорын байгууллагын Төв, орон нутгийн удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөнд оролцогчид хөтөлбөрийн дагуу 2014 оны 11-р сар 21-ны өдөр ШШГЕГ-ын харъяа цагдан хорих 461-р ангийн үйл ажиллагаатай танилцлаа.Танилцах арга хэмжээнд аймаг, нийслэл, дүүргийн прокурорууд болон прокурорын орлогчид, сум дундын прокурорийн газрын ахлахууд, хяналт тавьдаг прокурорууд зэрэг нийт 80 гаруй хүний бүрэлдэхүүнтэй явсан юм.
Цагдан хорих 461-р ангийн үйл ажиллагаатай танилцах үеэр ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх газрын дарга хурандаа Б.Нямшгомбо, ШШГЕГ-ын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх газрын дарга хурандаа Б.Сэр-Од, ШШГЕГын харъяа Цагдан хорих 461-р ангийн дарга хурандаа Д.Дамдинцэрэн, ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга н.Алтанбагана нар байлцаж прокуроруудад шалган нэвтрүүлэх байр болон цагдан хорих байрны цагдан хоригдох өрөө тасалгаатай танилцууллаа.
Түүнчлэн уулзалт зохион байгуулж энэ үеэр ШШГЕГ-аас өөрийн байгууллагын бодлого чиглэл цаашид хийх ажлын талаар танилцуулсан ба хамтарч хийх ажлын талаар нилээд олон санал гарч чиглэлээ тодорхойллоо.
Д.Ундрах /24tsag.mn/

























































