Прокурорын байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан прокуроруудыг 50 насных нь ойг тохиолдуулан Улсын Ерөнхий Прокурор Д.Дорлигжав 2014 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.Улсын Ерөнхий прокурорын туслах, Тамгын газрын дарга Б.Үнэнбат, Улсын Ерөнхий прокурорын туслах, ЯЭАХТХэлтэсийн дарга Ц.Мөнхбат, УЕПГ-ын хяналтын прокурор Ц.Сэлэнгэ, УЕПГ-ын хяналтын прокурор Д.Ганчимэг, УЕПГ-ын хяналтын прокуророор ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан Д.Сэрдамба нар 50 настай золгож байгаа тул Улсын Ерөнхий Прокурор Д.Дорлигжав ийнхүү хүлээн авч хадаг мөнгөн аяга гардуулан өгч хүндэтгэл үзүүллээ.
Д.Ундрах /24tsag.mn/

























































