Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монгол судлалыг дэмжих төрийн бодлогыг Япон дахь Монгол судлалтай уялдуулж байна

2014-11-24
0
ЖИРГЭХ

 20141124osaka1   Япон Улсын Окаяма хотын Окаяма Их сургуульд “Японы Монгол судлалын нийгэмлэг”- ийн 2014 оны Намрын ээлжит эрдэм шинжилгээний хурал 11 дүгээр сарын 15-16-нд боллоо.

Японы Монгол судлалын нийгэмлэг нь 1970 онд байгуулагдсан бөгөөд Монголын нийгмийн тогтолцоо, улс төр, эдийн засгийн нөхцөл байдлаас үл шалтгаалан Монгол судлалыг тууштай хөгжүүлсээр ирсэн түүхтэй. Энэ нийгэмлэг нь жилд хоёр удаа хавар, намар Японы баруун бүс нутаг дахь Их дээд сургуулиудыг түшиглэн Монгол судлалын эрдэм шинжилгээний хурлыг тогтмол зохион байгуулдаг уламжлалтай юм.

Энэ удаагийн намрын чуулга хуралдаан нь 2 хоног үргэлжиж, Японы Монгол судлалын нийгэмлэгийн хүндэт гишүүд, эрдэмтэд багш, энэ чиглэлээр судалгааны ажил эрхэлж буй 50 гаруй залуу судлаачид оролцож, 11 үндсэн сэдвээр илтгэл хэлэлцүүллээ. Үүнд Монголын түүх, бичиг, хэлний судалгаа, Япон дахь Монголын уран зохиолын судалгаа, Монголын нүүдэлчин өрхүүдийн өөрчлөлт, Монголын археологи, Монголд олдсон модон бүтээгдэхүүний судалгаа, Монголын сүүлчийн Эзэн хаан VIII Богд Жавзандамба, Суварганы үүсэл хөгжил ба Хэрлэн барсын суварга, Өвөр Монголын сүүн бүтээгдэхүүн, сүүний салбарын өнөөгийн байдал, Айраг боловсруулах судалгаа зэрэг эрдэм шинжилгээ судалгааны илтгэлүүдийг хэлэлцэв. 2013 оноос хойш Монголч эрдэмтэдийн энэхүү хуралд Япон дахь Монголын Элчин сайдын яам, Осака хот дахь Ерөнхий Консулын газрын төлөөлөгчид тасралтгүй оролцож, монгол судлаачидтай санал бодлоо хуваалцах, мэдээлэл солилцох таатай боломжийг бүрдүүлээд байгаа юм.

2012 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Монгол судлалыг дэмжих сан байгуулахыг Засгийн газарт чиглэл болгосон. Улмаар 2012 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 56-р тогтоолоор “Монгол судлалыг хөгжүүлэх Үндэсний хөтөлбөр”-ийг баталж, үйл ажиллагааг эхлүүлээд байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулсан. Энэ хууль батлагдсанаар монгол судлалаар мэргэшсэн дотоод, гадаадын судлаачдын хамтын ажиллагаа сайжирч, Монгол судлалын мэдээлэл, сурталчилгааны цар хүрээ өргөжих эрх зүйн орчин бүрдэж байна.

2014 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Хүрэлбаатар, Осака хотноо суугаа Ерөнхий Консул Ч.Куланда нар Окаяма хотын Окаяама Их сургуульд болсон Монгол судлалын эрдэм шинжилгээний хуралд оролцов. Элчин сайд С.Хүрэлбаатар Монгол Японы харилцааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж, Япон дахь монгол судлалын бодлогод тусгах тодорхой саналуудыг дэвшүүлсэн болно. Мөн Япон Улсад Монгол судлалыг хөгжүүлэх, монголыг сурталчлан таниулахад Монгол судлалын нийгэмлэг, монголч эрдэмтэд, судлаачид чухал хувь нэмэр оруулж ирснийг тэмдэглэж, 2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол судлалыг дэмжих сан байгуулагдсаныг онцолж шинээр нээгдсэн боломжийг бүрэн дүүрэн ашиглах талаар хамтран ажиллахыг уриалав.

Мөн Монгол Улсаас Осака хотноо суугаа Ерөнхий консул Ч.Куланда “Дэлхийн Монгол судлалын төлөв байдал”-ын талаар танилцуулга хийж, хэлэлцүүлгийн ач холбогдлыг дүгнэж, Японы Монгол судлаачид, эрдэмтэн багш нарт хандан Монгол Улсын төрийн бодлого цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг дуулгалаа.

Япон дахь Монгол Улсын Элчин сайдын яам болон Осака хот дахь Монгол Улсын Ерөнхий Консулын газар нь Япон дахь Монгол судлал болон монгол судлааачидтай харилцан мэдээлэл солилцох, үйл ажиллагааны чиглэлээ нэгтгэх, шаардлагатай сэдвийн судалгааг санал болгох зэргээр олон талын хамтын ажиллагааг өргөжүүлж буйг онцлон тэмдэглэж байна.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
ӨНӨӨДӨР: “Жендэр ба нийгмийн өөрчлөлт” эрдэм шинжилгээний хурал болно
Улаанбаатарт өнөөдөр цас орж, 0-2 хэм дулаан байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    32 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    48 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    1 цаг 9 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    1 цаг 12 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    2 цаг 13 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    2 цаг 23 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    3 цаг 17 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    3 цаг 20 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    3 цаг 36 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    4 цаг 21 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    5 цаг 8 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    5 цаг 23 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    6 цаг 4 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    6 цаг 28 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    6 цаг 31 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    6 цаг 37 мин
  • Маргааш өглөө МУГТ Э.Цэндбаатартай тулалдах Мухаммадхужа Якубов гэж хэр тулаанч вэ?
    6 цаг 44 мин
  • Монгол Улс COP17-ыг даргалагчийн хувиар хурлын үр дүнг дэлхийн удирдагчдад танилцууллаа
    6 цаг 54 мин
  • ӨНӨӨДӨР: “Жендэр ба нийгмийн өөрчлөлт” эрдэм шинжилгээний хурал болно
    7 цаг 5 мин
  • Хоёр жилийн турш тавиур дээр байсан "Comté" бяслаг 45 орны 5330 төрлийн бяслагаас дэлхийн шилдгээр шалгарчээ
    7 цаг 7 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Трампын 76 метр өндөр ялалтын нуман хаалга барих төслийг эцэслэн баталлаа
  • Шинэ Зеландын сонгуульд 38 настай улс төрийн шинэ эмэгтэй тоглогч хүчний харьцааг шийдэж магадгүй
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Тоглолт, караоке, телевизийн шоунд дуу ашигласны төлбөрийн тариф тогтоолоо
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Трампын 76 метр өндөр ялалтын нуман хаалга барих төслийг эцэслэн баталлаа
  • Тоглолт, караоке, телевизийн шоунд дуу ашигласны төлбөрийн тариф тогтоолоо
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • Шинэ Зеландын сонгуульд 38 настай улс төрийн шинэ эмэгтэй тоглогч хүчний харьцааг шийдэж магадгүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК