Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ХОЁР АХ МААНЬ хөтлөлцөөд л яваад өглөө

2014-11-25
0
ЖИРГЭХ

29590bffa412fa28big    Дашка ах минь явчихлаа. Ер бусын наргианч, ямар ч энгийн чухал яриа, сэдэв, орчныг дор нь л өөрчилж орхидогсон. Наргиа шог нь тун ч ончтой, цэцэн. Яг л бичлэг шиг ээ. Уулзаад салахаар толгой амраад сайхан болоод явчихна. Явахаас нь долоохон хоногийн өмнө эмнэлэгт очиход бие нь их сульдуу, инээмсэглэх ч тэнхээгүй байсан хэрнээ л “Миний утас 9911-тэй болсон шүү дээ, яриарай” гэж наргиад бас амжсан.

Цагаан сараар гэрт нь очихоор хоймортоо суучихсан, “Заа, наашаа ирж таксаа төлөөд ийшээ сууцгаагаад байгаарай. Төлсөн таксанд нь тохирсон бэлэг бэлдэнэ шүү, Янжмаа” гээд л инээдэм эхэлнэ шүү дээ. Заавал мөнгө барьж золгодог болж цагаан сарын ёслол гажуудсаныг ёжилж шүүмжилдэг, түүнийгээ наргиантайгаар илэрхийлж байгаа нь тэр. Янжмаа эгч санаа нь зовчихсон, “Дэмий яриад л, энэ хоёроос өөр хүн бол юу ч гэж бодох юм билээ” гэнэ. Ингээд л цагаан сарын айлчлалаа мартаад элдвийг ярьж удаан суудагсан. Зориуд удаан ярьж суух гэж сар хуучрахаас наахна, зочид шингэрсэн хойно оройхон очдогсон.

Дашка ах маань яагаад ч юм надад онцгой сайн байсансан. Өөрөө таван хүүтэй, намайг “миний охин” гэж дуудна. Хүнтэй ер мууддаггүй боловч иргэний хөдөлгөөнүүдийн ид тэмцлийн үеэр биднийг хуурч, Засгийн газарт наймаалах гэж оролдсон нь бүтэлгүйтсэн нэг нөхөртэй тангараг тасарч уулзахаа больсон билээ.

“Гудамжинд жагсахаа болиод ажил олж хий. Чамд хаа ч ямар ч ажил олдоно” гэдэг үгийг аав минь нэг удаа, бас Дашка ах минь л хэлдэгсэн. Зохион байгуулсан бүх л арга хэмжээнд ирчихсэн явна, тэгээд дараа нь урам өгч чин сэтгэлээсээ магтах мөртөө араас нь ‘Тэмцэл мэмцэл яах вээ, өөрийгөө ингэж үрж байхыг чинь харахаар хэцүү санагдаад байх юм” гэдэгсэн.

2012 оны сонгуулиар намайг сонгогдоход Ардчилсан намын байранд байсан Дашка ах маань, “Миний шар охин гарчихлаа шүү дээ” гээд баяр нь цээжиндээ багтахгүй, бас хоолой нь зангирч нулимс унагаж байсныг олон хүн надад хэлсэнсэн. Баргийн юманд сэтгэлийн хөдөлгөөнөө ил гаргадаггүй хүнсэн. Намайг УИХ-ын гишүүн болоход хоёр эр хүн нулимс унагаж догдолсон. Аав минь, бас миний Дашка ах...

Муу шар охин ньТаныгаа мартахгүй ээ...

Дашка ах маань сэтгүүлчийнхээ хувьд ч үнэ цэнэтэй хүн. Айхтар том том сэдвээр урт урт нийтлэл албаны үгээр нуршуу бичихгүй. Ингэх нь Дашка ахын маань араншин биш. Харин нэг гаажтай сэдэв барьж аваад дот- роос нь малтсан хоржоонтой үгээр хошин наргианч байддаар бичнэ. Хэн ч түүртэлгүй уншаад, амраад, бас ойлгоод, дараа нь сэдэв болгож яримаар. Өөрийн төрхтэй, орон зайтай сэтгүүлч байлаа.

Манай Гангаа ах ч бас бичнэ гэж сийлнэ шүү дээ. Уран сийлбэрч л гэсэн үг. Дүрслэл нь нүдэнд харагдмаар монгол ахуйтай, зүйрлэл нь уран. Гангаа ах, Дашка ах хоёр шиг уран, монгол бичлэгтэй сэтгүүлчид гарч ирэхгүй л байгаа юм даа. Монголын сэтгүүл зүйд мон- гол содон бичлэгээрээ налайж байсан хоёр ах маань хөтлөлцөөд л явчихлаа. Орон зай нь ханхайн хоосорч үлдлээ. Энэ хоёр маань хоёулаа хүнд улс төрийн сэдвээс дөлөмтгий хүмүүс байсан. Хүн нь хэн бэ гэдгийг эндээс нь л төвөггүй таньж болохоор.

Энэ биеийг орхиод амь одох боловч эргээд бас нэгэн биеийг олж ертөнцөд ирдэг. Тэр тусмаа сайн үйлийг бүтээх сайн хүмүүнийг бурхан саналыг нь асуулгүйгээр буцаагаад илгээдэг. Би ингэж итгэдэг. Та хоёр маань сайн яваад ирээрэй.
УИХ-ын гишүүн Г.УЯНГА

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
Санхүүгийн боловсролын “Сургагч-оюутан багш” хөтөлбөр эхэллээ
Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
“Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум-2026” боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • Зочин (182.160.33.194)
    Зарим улсуудад: Монголын сэтгүүлзүйд өөрийн гэсэн орон зайтай Гангаа, Дашренцэн гэдэг 2 хүн саяхан нас барсан юм. Эдний талаар сэтгэлийн цацалаа өргөжээ гэж энэ Уянгаа. Ийм юманд битгий нохойтож байгаач та нар. Юм уншиж байцгаагаач.
    2014 оны 11 сарын 25 | Хариулах
  • Зочин (150.129.141.69)
    Популист улстөрчид Украйныг сүйтгэсэн болохоос Орос Америк хоёр ямар ч буруу байхгүй Гэнэн олон сонгогчидийг хуурсан Шар Уянгаа Батзандан Феншү Ганбаатар нарын тэнэг үйлдэлүүд Монгол улсыг хоёр дахь Украйн руу түлхэж байна ***** Батзандан Алтанхуягийг огцоруулчихаад Сайханбилэг гарч ирэхэд арга буюу Сайханбилэгийг дэмжихээс өөр арга байсангүй гэх шиг Батзандан мэтийн новшнууд ирээдүйд ямар үр дагавар гарахыг мэдэхгүй байгааг Сайханбилэгийг дэмжсэнээс харж болно
    2014 оны 11 сарын 25 | Хариулах
  • Зочин (150.129.141.69)
    Популист улстөрчид Украйныг сүйтгэсэн болохоос Орос Америк хоёр ямар ч буруу байхгүй Гэнэн олон сонгогчидийг хуурсан Шар Уянгаа Батзандан Феншү Ганбаатар нарын тэнэг үйлдэлүүд Монгол улсыг хоёр дахь Украйн руу түлхэж байна ***** Батзандан Алтанхуягийг огцоруулчихаад Сайханбилэг гарч ирэхэд арга буюу Сайханбилэгийг дэмжихээс өөр арга байсангүй гэх шиг Батзандан мэтийн новшнууд ирээдүйд ямар үр дагавар гарахыг мэдэхгүй байгааг Сайханбилэгийг дэмжсэнээс харж болно
    2014 оны 11 сарын 25 | Хариулах
  • Зочин (137.186.58.107)
    Дашка buten ner ni hen um bol
    2014 оны 11 сарын 25 | Хариулах
  • Зочин (112.72.11.117)
    Temtsel memtsel yahvee ajil hii gej chamd uneniig l helj baij. Chi helsen ugiinh ni utgyg buruu oilgoson bna. Odoo UIH-yn gishuun bolchihood chi bas ajil hiihgui , muutai ch saintai ch temtseed l bna shuudee.
    2014 оны 11 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.229.123.164)
    erguutsen balai huuhen zailaa shoygaa hiij bna uu chi
    2014 оны 11 сарын 25 | Хариулах
  • Зочин (203.169.53.5)
    Яг хэн хэн гэдэг сэтгүүлчдийн талаар бичсэнийг нь сайн мэдэхгүй байгаа ч Уянга гишүүнийг дэмждэг шүү. Өөрийн гэсэн бодол санаа, байр суурьтай ХҮН юм гэж харагддаг.
    2014 оны 11 сарын 25 | Хариулах
  • zochin (103.229.123.6)
    ene erguu hvvhen chin yamar daashka gangaa geed uilganaad baigaan balain ymuu haishaan.. zohiol bichij bagaa ymuu
    2014 оны 11 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
    15 цаг 35 мин
  • Санхүүгийн боловсролын “Сургагч-оюутан багш” хөтөлбөр эхэллээ
    16 цаг 15 мин
  • Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
    16 цаг 20 мин
  • “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум-2026” боллоо
    16 цаг 29 мин
  • ФОТО: "Барилга экспо" олон улсын барилгын үзэсгэлэн нээлтээ хийлээ
    16 цаг 40 мин
  • Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
    17 цаг 7 мин
  • БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
    17 цаг 33 мин
  • Судлаачид Цэрдийн галвын үед байсан 19 урттай, "чихтэй" махчин наймаалжны чулуужсан хэсгийг олжээ
    18 цаг 12 мин
  • Их Британийн хунтайж Луис найман нас хүрч, уламлалт зургаа даруулжээ
    18 цаг 28 мин
  • Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, хоёулаа сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
    18 цаг 53 мин
  • О.Амгаланбаатар “МАД” уран сайхны киногоор дэлгэцнээ эргэн ирлээ
    18 цаг 56 мин
  • Африкийн хамгийн том нисэх онгоцны буудлыг Этиоп улсад 12.5 тэрбум доллараар барьж байна
    19 цаг 38 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: 17 км гаруй борооны ус зайлуулах шугам угсарлаа
    19 цаг 44 мин
  • Николас Мадурог баривчлахад оролцсон цэрэг уг ажиллагаанаас 400 мянган ам.долларын ашиг олсон хэргээр баривчлагджээ
    21 цаг 15 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: Нийслэлийн хэмжээнд 3933 нэгж талбарт газар чөлөөллөө
    21 цаг 20 мин
  • СТАТИСТИК: Домог болох бөхчүүдийн бага цолтойдоо шөвгөрч, тодордог АВАРГА цолны барилдаан
    21 цаг 27 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: Хот нийтийн аж ахуйн салбарт 300 орчим машин техникээр парк шинэчлэл хийлээ
    22 цаг 8 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Дэлхийн хамгийн том номын сангуудын нэг Конгрессын номын сан байгуулагджээ
    22 цаг 30 мин
  • Кино календарь: Энэ онд нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд
    22 цаг 37 мин
  • УИХ: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    22 цаг 48 мин
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
24 баримт
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК