Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны хүрээнд зохион байгуулж байгаа "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх урьдчилан сэргийлэх арга зам" сэдэвт зөвлөгөөн яг одоо Улаанбаатар хотын цагдаагийн газрын хурлын танхимд болж байна.Зөвлөгөөнд дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах чиг үүрэг бүхий алба хаагчид, хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, гэр бүл судлаач эрдэмтдийн төлөөлөл оролцож байгаа юм.
Д.Ундрах

























































