Дүүргийн нэгдүгээр прокурорын газраас санаачлан харьяа гурван дүүргийнхээ 67 хорооны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлүүдийн ажлыг шалгаж, Чингэлтэй дүүргийн хороодын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлүүдээс тэргүүний ажилтай хороог шалгаруулсан байна. Хороодын хийсэн ажлынх нь үр дүн, гэмт хэрэг буурсан байдал бууралт зэргийг онцгойлон харсан бөгөөд Чингэлтэй дүүргийн XV хороо бусдаасаа илүү байжээ. Тус хороонд 2014 онд гарсан гэмт хэргийн тоо өмнөх оноос олон хувиар буурч, илрүүлэлт 70 хувьд хүрсэн аж.
























































