Увс аймгийн Засаг даргын захирамжаар Улаангом сумын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд мотоцикльтэй оролцохыг түр хоригложээ. Энэхүү захирамж нь энэ сарын 20-ноос ирэх жилийн дөрөвдүгээр сарын 1 хүртэл мөрдөгдөх аж.Хүйтний улирал эхлэхэд замын зорчих хэсэгт хальтиргаа гулгаа үүсч, мотоцикльтэй иргэд аваар осолд өртөх нь нэмэгддэг. Иймээс зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, учирч болох эрсдлийг багасгах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор Улаангом сумын нутаг дэвсгэрт мотоцикльтэй замын хөдөлгөөнд оролцохыг түр хориглохоор болжээ.

























































