Прокурорын байгууллагын удирдах ажилтнуудад зориулсан сургалт тусгай хөтөлбөрийн дагуу Сургалт, судалгааны төвд амжилттай явагдаж байна. Сургалт хувь хүний хөгжил, харилцаа, удирдлага, манлайлал, төрийн албан хаагчийн ёс зүйн чиглэлийн сургалтуудаас гадна хүний эрхийн орчин үеийн чиг хандлага, санхүү, нягтлан бодох бүртгэл, албан хэрэг хөтлөлтийн стандартын сургалтыг мэргэжлийн байгууллагын багш нараар заалгаж байна. Түүнчлэн гэмт хэргийн зүйлчлэл, нийлмэл гэмт хэрэгт тавих прокурорын хяналт, нотлох баримтыг үнэлэх, шүүхийн шинжилгээ болон шинэ хууль тогтоомжуудын үзэл баримтлал, мөрдөн шалгах аргачилсан зааврын талаарх мэргэшүүлэх чиглэлийн сургалтууд тус тус явагдана.Аймаг, нийслэл, тээвэр, дүүргийн прокурорууд болон тэдгээрийн орлогч, сум дундын ахлах прокуроруудын сургалт хөтөлбөрийн дагуу тус тусдаа явагдаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/

























































